Албан бус дүнгээр Д.Зоригт ялалт байгуулж байна
УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд өнөөдөр өндөрлөж, УИХ-ын 76 дах гишүүн тодорно. Ингэснээр бүтэн жил гаруй “хагас” явсан улсын парламент “бүрэн” болох нээ.
Өчигдөр Чингэлтэй дүүрэгт болсон нөхөн сонгуульд иргэд 58.5 хувийн ирцтэйгээр оролцсон байна. Сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа ч урьдчилсан, албан бус дүнгээр МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт сонгогчдын 60 хувийн саналыг авсан бол, АН-аас нэр дэвшигч Р.Бурмаа 30 орчим хувийн саналыг авсан байна. Сонгогчдын саналыг авсан дүнгээрээ дээрхи хоёр нэр дэвшигчдийн дараагаар бие даан нэр дэвшигчид болох Г.Уянга, С.Жавхлан яваа ажээ.
Одоогоор зарим нэгэн хэсгийн хороодын дүн хараахан ирж амжаагүй байгаа бөгөөд дүнг нэгтгэсний дараагаар СЕХ албан ёсоор сонгуулийн дүнг мэдээллэх юм.
Чингэлтэй нөхөн сонгууль харьцагуй будлиан, булхай багатай болсон хэмээн ажиглагчид дүгнэж байна. СЕХ энэ сонгуульд дэвшилтэд технологи ашиглан сонгогчийн ирцийг цахим хэлбэрээр бүртгэж, сонгогчийн саналын хуудас авсан цаг минут компьютерт бүртгэгдэж байсан юм.
24-р тойргийн нөхөн сонгуульд нийт 146 сая төгрөг зарцууллаа.