Д.Зоригтын нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ
2009.10.20

Д.Зоригтын нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ

УИХ-ын дэд дарга Н.Энхболдод Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Дашдоржийн Зоригтын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай саналыг СЁХ-ны дарга Н.Лувсанжав өнөөдөр өргөн мэдүүллээ. ‘’Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай’’ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.9 дэх заалтыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Зоригтын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаснаа СЁХ-ны дарга энэ үеэр танилцуулсан юм.

УИХ-ын дэд дарга энэ удаагийн нөхөн сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулалт сайтай болсныг онцлоод УИХ бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн нөхөн сонгуулuйн үеэр цахим технологи өргөн ашигласан нь амжилттай болж цаг хугацааны хувьд төдийгүй арга барил, зохион байгуулалтын хувьд ч оновчтой шийдэл болсныг СЁХ-ны удирдлагууд онцлон тэмдэглэж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.