УИХ-ын гишүүд шинэ энгэрийн тэмдэгтэй болжээ
2009.10.26

УИХ-ын гишүүд шинэ энгэрийн тэмдэгтэй болжээ

Эрхэм түшээд саяхнаас энгэрийн тэмдгээ шинэчилжээ. УИХ-ын гишүүний энгэрийн тэмдэг өмнө нь эрдэнийн очирын дүрстэй байсан бол энэ удаа төрийн далбаан дээр Улсын их хурлын гишүүн хэмээн бичсэн тэмдгийг бүтээлгэжээ. Уг энгэрийн тэмдгүүдийг гишүүдэд тараах гэж УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж сүүлийн хэдэн өдөр багагүй ажилтай явах болжээ.

Эрхэм гишүүд хуучин цагийн АИХ-ын депутатуудынхтай андуурмаар энэхүү сүрлэг тэмдгээр энгэрээ гоёх тун дуртай болсон гэсэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.