Занабазарын нэрэмжит гудамжны нээлт боллоо
2009.10.27

Занабазарын нэрэмжит гудамжны нээлт боллоо

Улаанбаатар хотын төрсөд өдрийн өмнөхөн тохилог гудамжны тоо нэгээр нэмэгдлээ. Энэ бол Занабазарын нэрэмжит гудамж. Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр буюу Гандангаас Баруун дөрвөн замын уулзвар хүртэл үргэлжлэх энэ гудамжинд нийслэлийн төсвөөс 120-иод сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн мод тарьж, зам талбайг засварласнаас гадна орчин үеийн шийдэлтэй нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийг суурилуулсан байна.

2009 онд хийсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг тус дүүргийн ТҮК-д хүлээлгэх өгөх ёслолд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Тунгалаг нар оролцсон юм. Нийслэлийн Бурхан шашны төв газар болсон Гандантэгчинлэн хийдийн орчмыг тохижуулсан нь жуулчид төдийгүй сүсэгтэнд олонд ая тухтай байх орчныг бүрдүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой боллоо гэж албаныхан ярилаа. Ирэх жилд Занабазарын гудамжинд үргэлжлүүлэн тохижилт хийх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.