Нийт байгууллагуудад үндэсний баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болголоо
2022.06.16

Нийт байгууллагуудад үндэсний баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.06.16/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.

Мөн холбогдох удирдлагуудаас эрүүл мэнд, тохижилт, бүтээн байгуулалт, газар чөлөөлөлт, “Цэвэр хороо-Иргэний оролцоо” аяны талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тодруулан, хэлэлцлээ.

Нийт удирдлагуудад дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэн ажиллах, Газар чөлөөлсөн талбайн дараагийн бүтээн байгуулалт, тохижилтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, “Цэвэр хороо-Иргэний оролцоо” аяны хүрээнд газар чөлөөлсөн талбайн хог хаягдлыг тухай бүрт нь цэвэрлэж, орчныг бохирдлыг багасгаж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл “Дүүргийн хэмжээнд “Covid-19” халдварын тархалт долоо хоногийн тоон мэдээгээр 10 тохиолдол бүртгэгдэж  байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл бүсчлэлээс хамаарч харилцан адилгүй илэрч байгаа” талаар мэдээлэв.

Хурлын төгсгөлд нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах үүргийг өглөө.

-Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах

-Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон грааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлэх

-Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг даалгав.