ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн /2022.06.17/ өдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй “МонПэн” загвар төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх санал, солилцон уулзалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн нийт 16 өрхийн эрүүл мэндийн төвд “МонПэн” загвар төслийг 2019 оны долдугаар сараас эхлэн ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр өрхийн ЭМТ-үүдэд 18-аас дээш насны хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөр ойрын 10 жилд өвдөх эрсдэлийг үнэлж эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарсан.
Тиймээс энэхүү загвар төслийг “МонПэн” санаачилга болгон өргөжүүлэхээр шийдвэрлэж, уг санаачилгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, НЭМҮТ-өөс ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр уг санаачилгыг хэрэгжүүлэхээр сонгогдсон 6 аймаг, Сонинохайрхан дүүргийн 121 ЭМАШТҮ-ний байгууллагад үзүүлж байгаа ХБӨ/ЗСӨ-ний тусламж үйлчилгээний байдалд суурь үнэлгээг хийсэн талаар холбогдох албаныхан танилцууллаа.
Загвар төслийн хүрээнд өрхийн 121 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж, 450 эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг нийлүүлэн хамтран ажилласан юм.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.10.29
2024.10.17