2022.06.20

Ухрах биш урагшлах цаг ирлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал иргэдийг ая тухтай, аюулгүй амьдрах, суралцах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоо манлайллыг нэмэгдүүлж төрийн үйлчилгээг сайжруулах хэрэгцээ, шаардлагад тулгуулан оюунлаг, цахим, бүтээлч, хариуцлагатай дүүрэг болгон хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар “УЧРАЛЫН ЦАГ – УРАГШЛАХ ЦАГ” хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Хөтөлбөрийн хувьд хүүхэд залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй төрийн албан хаагч, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт чиглэсэн олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ажил хайж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлж ажилтай, орлоготой болгох зорилгоор салбартаа тэргүүлэгч 30 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтарч 1200 гаруй байнгын болон цагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийг “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэр дор зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд ажилгүйдлийн түвшин 2020 оны эцэст 8.6 хувь байсан нь улсын дунджаас 1.6 пунткаар өндөр, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.2 хувь байсан нь улсын дунджаас 7.4 пунктаар доогуур байсан нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулах гол шалтгаан юм. Цаашид өдөрлөгийг жил бүр илүү олон аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн олон залуусыг ажилтай, орлоготой болгоход анхаарч ажиллах болно гэдээг УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn