2022.07.08
Швейцарын хөгжлийн агентлаг сэтгэл зүйчдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана
2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн.
Энэ хугацаанд “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтыг Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн санхүүжилтээр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгтэй хамтран эхний 23 сэтгэл зүйчийг бэлтгэсэн юм.
Мөн уг төслийн түшиц 30 сургуульд ажиллах мэргэшсэн сэтгэл зүйчдийн ажиллах орчныг бэлтгэж, оношилгоо тест болон техник төхөөрөмжөөр хангаж, дэмжлэг үзүүлэн ажилласан юм.