Шинжлэх Ухааны Академи , Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2009.12.01

Шинжлэх Ухааны Академи , Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч доктор З.Батсүх нар шинжлэх ухааны салбарт хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд ШУА-н дэд ерөнхийлөгч академич Т.Дорж, МЗЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Д.Одгэрэл болон албаны бусад хүмүүс байлцлаа. Энэ гэрээний дагуу ШУА нь МЗЭХ-той хамтарсан төслийг баг байгуулж, гадаад дотоодын төслүүдийг хэрэгжүүлж байхаар болжээ.

Гэрээний хүрээнд ШУА нь төслийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, төсөл хэрэгжүүлэх тохиолдол бүрт төслийн баг болон төсөл хэрэгжүүлэгч байгуулагатай гэрээ байгуулан, үр дүнг тооцон ажиллах бөгөөд гадаадаас орж ирэх төслийн төсвийн тодорхой хувийг ШУА-ийг хөгжүүлэх санд төвлөрүүлж байх юм.

Уг гэрээн 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ хугацаанд залуу эрдэмтэн судлаачдын мэдлэг, чадамжийг сайжруулахад ихээхэн тустай, ач холбогдол бүхий ажил болох юм.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.