Манай улсад улстөрийн сургууль бий боллоо
2009.11.24

Манай улсад улстөрийн сургууль бий боллоо

АНУ-ын Вашингтон хотын “The leadership instute” их сургуулийн салбар “The leadership instute Mongolia” нэртэйгээр манай улсад нээгдлээ. Өнгөрсөн бямба гаригт АНУ-аас олон улсын болон Засгийн газрын хөтөлбөр хариуцсан Mu\iguel Moreno сургагч багш профессор Nich Zanh, Renee green нар хүрэлцэн ирж, сургуулиа албан ёсоор нээсэн юм. Мөн тэр өдрөө манай орны зарим нам, холбоо эвслүүд болон хувь хүн, төрийн бус байгууллагын 120 орчим хүнд семнар явуулж сертификат олгосон байна. Тус сургуулийн захирлаар Ардчилсан холбооны тэргүүн Д.Оюунцэцэг ажиллахаар болжээ.


Дээрхи сургуулийн салбарыг Монгол улсад нээх талаар хоёр жилийн өмнө албан бичиг АНУ руу явуулж байсан гэнэ. Харин одоо эх орондоо энэ сургуулийн боловсролыг үнэгүй эзэмших нөхцөл бүрдээд байна гэж нээлтийн үеэр хэлж байлаа.
Энэ сургууль нь “улстөрийн манлайлан удирдаг, шалгарсан хүн” бэлтгэж гаргадгаараа бусад сургуулиас онцлог ажээ. Мөн тус сургуулийн салбарыг монголд бий болгож байгаа гол шалтгаан нь өнөө үед шаардагдаад байгаа шударга, ардчилсан, эх орныхоо улс төрийн манлайлан удирдах чадвартай иргэн бэлтгэж гарах гэлээ.
Дээрхи сургуулийн байгуулагдсанаас хойш нийт 70-н мянга гаруй хүн сурч төгсжээ. Манай орны хувьд ч гэсэн өмнө нь АНУ-руу явж тус сургуульд сурч мэргэжил дээшлүүлдэг байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.