Шадар сайд томуугийн эсрэг хэрэгжүүлж байгаа ажлыг шалгав
2009.11.09

Шадар сайд томуугийн эсрэг хэрэгжүүлж байгаа ажлыг шалгав

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2009 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр оюутны байр, өрхийн эмнэлэг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, эмийн сангаар орж байдалтай танилцлаа.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг дээрх газрууд биелүүлж халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн ажиллаж байна.
Тухайлбал Нийслэлийн Эрүүл мэндийн газар 50 орчим эмийн санд байнгын эмч ажиллуулж, зөвлөгөө өгүүлж байгаа нь иргэдийн талархалыг хүлээж байна. ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн дотуур байранд жижүүр эмч гарган оюутнуудын биеийн байдалдбайнгын хяналт тавьж ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийж байна.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Эмийн зөвлөгч БНН өрхийн эмнэлэг 3300 орчим хүнд үйлчилдэг бөгөөд 24 цагаар 4 эмч ажиллаж байгааг Шадар сайдад танилцууллаа.
БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэл өдөрт 4 мянга гаруй хүнийг үзэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус дүүрэгт томуугийн А хүрээний вирусээр 206 хүн өвчилсөн нь батлагдсан. 6 дугаар сараас эхлэн эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа биеийн дархлааг сайжруулах бүтээгдэхүүнээр хангаж иржээ.
Нийтийн тээврийн том оврын автобусуудад эцсийн буудал бүрт ариутгал, хадваргүйжүүлэлт хийж байгаа ч өвлийн улиралд тохирох хуурай ариутгал хийх хэрэгтэй болжээ.
Цаашид өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээгээ улам сайжруулахыг Шадар дээрх байгууллагуудын удирдлагуудад зөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.