СХД-ийн 18, 29, 38 дугаар хороодын иргэдтэй уулзлаа
“Иргэн таныг сонсъё” уулзалт гурав дахь өдрөө үргэлжиллээ. Уулзалтыг xороодын иргэдийг бүсчлэн цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй “Иргэн таныг сонсъё” уулзалтын онцлог нь 43 хороо тус бүрийн тулгамдаж буй анхан шатны буюу хороо, дүүргийн Засаг дарга, дүүрэг, Нийслэлийн төлөөлөгчдийн зүгээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар иргэдийн байр суурийг сонсон, шийдвэрлэж үнэн бодит нэгдсэн мэдээллээр хангах юм.
Уулзалтын үеэр иргэдэд Сонгинохайрхан дүүрэгт хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлуудыг танилцууллаа.
Мөн уулзалтаар 18, 29, 38 дугаар хорооны иргэд оршин суугаа дүүрэг, хороондоо тулгамдаж байгаа дараах асуудлуудын талаар санал, бодлоо төлөөлөгчтэй хуваалцлаа. Үүнд;
- EБ-ын лаборатори 12-р сургуулийн барилгатай холбоотой асуудлыг шуурхай цэгцлэх
- 18 дугаар хорооны таван шарын хуучин орон сууцнуудыг буулгаж дахин төлөвлөлтөд хамруулах ажлын явц
- Гарааш буулган газар чөлөөлсөн талбайн хог хаягдлыг түргэн шуурхай цэвэрлэж, дараагийн ажлыг эрчимжүүлэх
- Орон сууц хорооллын дээвэр засвар
- Гэр хорооолол бүхий хороодын автобусны буудлыг засварлах, маршрут, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Архины хамааралтай иргэд хүүхдийн тоглоомын талбай, орон сууц хорооллын гадна талбайг бохирдуулж байгааг цэгцлэх
- Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлэх
- Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах
- Ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах ажлуудыг үе, шаттай хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.
Иргэдийн санал, хүсэлтэд хариулт өгөхөд 18 дугаар хорооны Лаборатори 12-р сургуулийн эргэн тойронд үүссэн асуудлын талаар БШУЯ-ны сайдад хэд, хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр “Драгон” худалдааны төвийн ард талын талбайн газрын маргааныг эцэслэн шинэ цэцэрлэг барихаар болсон. Түүнчлэн орон сууцны хорооллуудын дулаалгын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хотын даргын хамт олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай уулзаж, саналаа хүргүүлсэн.
Хэрвээ хамтран ажиллах шийдвэр гарвал “ТАВАН ШАР” орчмын орон сууцнуудын дулаалгын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болох юм. Мөн зөвшөөрөлгүй “ТҮЦ” эзэмшигчдэд шаардлага хүргүүлж, байршлыг цэгцлэн жишиг автобусны буудал байгуулахаар төлөвлөгөөт олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна" гэж дүүргийн засаг дарга онцоллоо.