Төгс гүйцэтгэл орчин үеийн дизайныг бид цогцлооно
2022.11.15

Төгс гүйцэтгэл орчин үеийн дизайныг бид цогцлооно

Бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг барилга дотор өнгөрөөдөг. Нэгэн хэвийн ижил төстэй орчинд байх нь мэдээж уйтгартай. Хүн бүрийн дотоод ертөнц, гоо сайхныг мэдрэх мэдрэмж харилцан адилгүй.

Зай талбайг нарийн тооцоолон олон төрлөөр ашиглаж болох орчин бүрдүүлэхэд тухайн архитектороос өндөр ур, чадвар шаарддаг. 

Ажиллаж, амьдрах орчноо өөрсдийн онцлогт тохируулснаар баяр баясал, эерэг дулаан мэдрэмж, тав тух болоод аз жаргалыг илүү ихээр мэдрэх нь ойлгомжтой. Энэхүү хүсэл болоод хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаа эрхэлж буй 14 жилийн арвин их түүх болоод туршлагат компани бол Novus Solution”.

“Novus Solution” ХХК нь салбартаа мэргэшсэн хамт олон, барилга угсралт, дэвшилтэт технологи, засал чимэглэл, интерьер болон экстерьер дизайны зураг төсөл, тавилга үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын “ЦОГЦ” үйлчилгээ үзүүлдэг юм.

Интерьер дизайнерчүүдийн зураг төсөл нь инженерүүдийн зураг төсөлтэй ан цав гарахгүй таарч байх ёстой.

 

Сүүлийн үед байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэнд, цаг хугацаанд анхаарч, өөрсдөө өдрийн хоолоо хийж идэх нөхцөл, боломжоор хангаж “гал тогооны өрөө”-тэй байх шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэх болсон.

Ингэхдээ тэд ашиг, орлогоос илүүтэйгээр харилцагч талын сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, урт хугацаанд чанараа хадгалах, цаашид үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэхүйц төсөл гүйцэтгэх нь компанийн баримталдаг үнэт зарчим.

Тавилгын урт удаан хугацаандаа шинэ мэт байх, үнэ цэнэ ээ үргэлжид хадгалах амин сүнс нь “материал сонголт” байдаг.

“NOVUS SOLUTION” ХХК Бүтээн байгуулалтын эхлэлээс, түлхүүр гардуулан өгөх хүртэлх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг 

Интерьер дизайныг зөвхөн гоё сайхан байх талаас харах нь учир дутагдалтай. Обой, чимэглэл, тавилга өнгө үзэмжид хэт анхаарч зарим чухал зүйлсийг орхигдуулдаг тал бий. Эдгээр нь чухал ч гэлээ нэн тэргүүнд аливаа үйлчилгээний барилга, орон сууцын "төлөвлөлтөд" анхаарах нь зүйтэй.

Интерьер дизайны чиг хандлага нь контемпорари болон минималист гэсэн хоёр урсгал руу түлхүү хөгжиж байна.

Дараагаар нь дэд бүтэц. Учир нь аливаа оффис, үйлчилгээний төв, дэлгүүр, орон сууц зэрэг нь  Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм дүрмийн дагуу  агааржуулалтын систем, сан,  гэрэлтүүлэг, цахилгааны холболт шугам, цахилгааны ачаалал, холбоо дохиолол, галын гарц, ус шүрших систем, утаа мэдрэгч зэрэг нь тухайн барилга, орон сууцад зайлшгүй байхаас гадна, шаардлага хангасан байх хэрэгтэй.

Сүүлийн үед тавилга сонголтод минималист чиг хандлага нөлөөлөх болсон. Ханаар дүүрэн том тавилгуудаас татгалзаж аль болох цулгай, чулуун, өнгийн ханын цаас тавьж, доор нь мөлхөө тавилга байршуулах болсон.

Гэрэлтүүлэг муутай орчинд ажилтан амархан ядрах, бүтээмж нь муудах сөрөг үр дагавартай.

Орчин үед ажлын бүтээмжийг цалин, урамшууллаар хөшүүрэгдэх уламжлалт арга барилаас илүүтэйгээр ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлж өгөх нь ажилтнуудыг урт хугацааны туршид бүтээлчээр ажиллахад нөлөөлдөг болжээ. 

Ажилтнуудынхаа тав тухтай ажиллах, амрах зэрэг олон хэрэгцээг бүрдүүлсэн шийдлээр оффисоо зохион байгуулах нь ажлын бүтээмжийг 20 хувиар нэмэгдүүлдэг.

Байгалийн гэрлийг түлхүү ашиглах, байгалийн өнгө аяс оруулж, тухайн орчинг илүү амьд болгох нь стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Эрч хүчтэй өнгө ашиглах нь сэтгэл зүй болоод тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг гэх зэрэг олон аргууд байдаг.

“Novus Solution” ХХК нь чанартай бөгөөд эрүүл мэндэд хор нөлөөгүй хавтан, хамгийн сүүлийн үеийн дизайны шийдэл, мэргэжлийн мужааны баг гээд 100 хувийн сэтгэл ханамжийг үйлчлүүлэгчдэдээ хүргэн ажиллаж байна. 

“Novus Solution” ХХК-ийн гүйцэтгэх захирал, интерьер дизайнер, архитектор Д.Батсайхантай ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг  https://vip76.mn/content/86795  уншина уу.

И-мэйл: info@novussolution.mn

Холбогдох утасны дугаар: 7200-7100, 9999-7102