МАОЭНХ нь GIZ-ийн менежер бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд танилцуулах сургалтыг зохион байгууллаа
2023.03.20

МАОЭНХ нь GIZ-ийн менежер бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд танилцуулах сургалтыг зохион байгууллаа

МАОЭНХ нь GIZ-ийн менежер бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын Кёлн хотноо сургалтад хамрагдах 20 оролцогчдыг хамруулан Менежер бэлтгэх хөтөлбөрийг танилцуулах сургалтыг 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг сургалтад GIZ-ийн төслийн менежер болон Монголыг хариуцсан зохицуулагч Андреа Элэш, trAIDe сургалтын төвийн Төслийн менежер, Менежер бэлтгэх хөтөлбөрийн бэлтгэгдсэн сургагч Tobias Hegelow нар Монголд хүрэлцэн ирж сургалтыг зохион байгууллаа.