Сэлэнгэ аймгийн ЕБС-уудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023.04.10

Сэлэнгэ аймгийн ЕБС-уудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийгмийн ажлын хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний стандарт зэрэг сэдвээр сургалтад хамрагдаж, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн ЕБС-уудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нийгмийн ажилтнууд маань өөрсдийн ажлын байранд нийтлэг тулгамдаж буй асуудлаас эхлээд хүүхдийн эрх, хамгааллын асуудал, мөн хүүхэд хамгааллын байрны хүрэлцээ, стандарт зэрэг олон асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэн хамтран шийдвэрлэх гарц, арга замын талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.