2023.10.05

Н.Энхболд: Хуулиа боловсронгуй болгох шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Монгол Улсын Их Хурлаас гаргасан Хяналт шалгалтын хуультай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлт ийг хэлэлцэж байна. ТББХ-оор хэлэлцээд, хүлээж авах үндэслэлгүй гэсэн. Энэ дүгнэлтийн гол агуулга нь төрийн өндөр албан тушаалтныг томилогдоход ямар хүн томилогдож байна, шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Үүнийг баталгаажуулж байгаа хууль учраас УИХ -аас гаргасан хууль ҮХ-ийг зөрчөөгүй, цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэсэн юм. Гэхдээ бид хуулиа боловсронгуй болгох шаардлагатай байна, нийгэм янз бүрээр харж байгааг харуулж байна.

Улс төрчдийн дунд болон нийгмийн дунд нэг ойлголттой болох ёстой гэдгийг цэцийн дүгнэлтийг тойрч хэлэлцэж буй асуудлаас харагдаж байна. Гол асуудал ҮХЦ ямар асуудлыг хэлэлцэх, ямар байгууллага вэ гэдэг зүйл харагдаж байгаа учраас хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй болж байна. ҮХЦ ийм асуудлыг хэлэлцэнэ, бусдыг чиглэл чиглэлийн шүүх хариуцаад явна гэсэн зохицуулалт дутагдаж байна. ҮХЦ шүүх мөн үү, биш үү гэдгийг тодорхой болгож чадвал бусад асуудал шийдэгдэнэ. Үүнтэй холбоотой хуулиа яаралтай гаргах хэрэгтэй. Хуулийн сайн засаглалтай улс орнуудын туршлагыг бас нэвтрүүлэх хэрэгтэй байна.