Малчдад зориулсан “бэлэн байдлын цүнх”-нд илчлэг сайтай шоколад бий
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын газрын дарга , хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн аймаг, орон нутгуудаар явж, нөхцөл байдалтай танилцахыг зэрэгцээ тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна.
УОК-иос малчид, ард иргэдийг яаралтай үед хэрэглэх “Бэлэн байдлын цүнх”-тэй болохыг уриалаад эхний ээлжинд загвар болгож бэлдсэн цүнхийг Архангай аймгийн малчдын төлөөлөлд хүлээлгэн өгөв. Уг цүнхэнд анхны тусламжийн хэрэгсэл бүхий 20 орчим нэр төрлийн зүйлсийг бэлдэн багцалжээ.
Шадар сайд С.Амарсайхан бэлэн байдлын цүнхэн дэх зүйлсийг малчдад танилцуулаад, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал ихсэж буй энэ үед уг загвараар бэлэн байдлын цүнх бэлдэж, яаралтай үед үүрээд гарахыг зөвлөв.
УОК-иос бэлдсэн анхны тусламжийн багц бүхий цүнхэнд:
Лаа, шүдэнд, нүдний шил, зүг чиг заагч луужин, дулаан улавч, толгойд зүүдэг гар чийдэн, өвчин намдаах эм, боолт эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх багц, амны хаалт, спирт, илчлэг сайтай шоколад, 00-ийн цаас, хуурай салфетка, халуун цай хийх сав, жижиг хүрз гэх мэт 21 нэр төрлийн зүйлсийг багтаажээ. Хөдөө хээр эрсдэл тулгарсан үед амьд гарахын тулд өөрийгөө хамгаалах хэрэгслийг малчин айл бүр бэлтгэхийг уриалав.
Шадар сайд бэлэн байдлын цүнхэн дэх зүйлсийг танилцуулаад, хуучин иргэний хамгаалалтын хичээл ордог, өрх бүхэн бэлэн байдлын цүнхтэй байлаа. Гэнэт салхи, шуурга болдог, гар чийдэн ч байхгүй гар хоосон гараад төөрөх, осгох, амиа алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд бэлэн байдлын цүнхээ гаравч, оровч авч явах хэрэгтэй. Үүн дээр малчид ааруул, шар тосоо нэмчихэж болно гэлээ.
Интернэтийн сүлжээтэй эсэхээс үл хамаарч байршил тогтоох программ ашиглаж эхэлснийг малчин бүр ухаалаг утсандаа суулгавал төөрсөн үед байршлаа гурван үсгээр тодорхойлогддог программыг ОБЕГ-аас үйлчилгээнд нэвтрүүлснийг дуулгаад, малчдаас энэ программыг ашиглаж байгаа эсэхийг тодруулахад гэрт цугларсан малчид бүгд мэдээлэл аваагүй байв. Сум Орон нутгийн удирдлагууд энэ мэдээллийг малчдадаа зааж зөвлөхийг санууллаа.