2023.12.04
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байгаатай холбогдуулан 3 саналыг Засгийн газарт санал болголоо
Үүнд
- Өвс Тэжээлийн Үнэ хямд болгох боломжтой. Үндэсний үйлдвэрийн үйлдвэрлэсэн малын тэжээлийг НӨАТ-аас чөлөөлье.Малын тэжээл 10% хямдрах боломжтой.
- Махны Борлуулалт. Мах экспортолж буй үйлдвэрүүд өвөлжилт хүндэрсэн аймгаас түлхүү авах зохицуулалт хийе.Бид ядаж малчдын борлуулалтыг дэмжих үүднээс Махны Өргөтгөсөн Худалдааг УБ, Дарханд хийж байна. Төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
- Дизель түлшний хангамж хөдөөд хомс байна. Түлхүү өвөлжилт хүнд байгаа аймаг, сумдад нийлүүлж, отор нүүдэл хийх, мал махаа борлуулах боломжийг олгоход анхаарна уу.