2024.03.22

О.Цогтгэрэл: ҮХЦ дээр хөх тэнгэр биш Үндсэн хууль орших ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

ҮХЦ гээд асар чухал байгууллагын хууль орж ирж байна л даа. Уг нь ҮХЦ-ийнхэн болохоор ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг уг нь утга агуулгаараа Цэцийн дээр Монгол Улсын Үндсэн хууль нь орших ёстой. Яг одоо өнгөрсөн хугацаанд ингээд улс төрийн нөхцөл байдлуудын түүхийг харахад ҮХЦ-ийн дээр Үндсэн хууль биш үндсэндээ энэ том дарга нар өнгөрсөн хугацаанд явж ирж болж улс төрийн шийдвэр гаргуулж ирснийг одоо бид нар бүгдээрээ л бас мэднэ. Нэг асуудлаар өөр шийдвэрүүд олон удаа гарч байсан. Хуулийн тогтолцооны асуудлаар яг адилхан асуудлаар, олон шийдвэр, давхар дээлийн асуудлаар гэх мэт асар олон шийдвэрүүдийг зүгээр улс төрийг бус улс төрийн эрх баригч намын захиалгаар л гаргадаг. Уг нь бол нэг зүйл дээр 2 үнэн гэж байхгүй шүү дээ. ҮХЦ өөрөө тийм дээд хүчин чадалтай Үндсэн хуулиа сахиулах ёстой бус уу. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хүртэл Үндсэн хууль зөрчсөн байна аа гээд л өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гээд Үндсэн хуульд бусад хууль дагаж нийцэж байгаа эсэхийг шийдэх ёстой байгууллага гэж бид нар ойлгодог. Тэгээд энэ хууль дээр олон зүйлс байна аа. Жишээ нь Иргэний үндсэн эрхийн маргаан гэдэг зүйлийг дагалдах хуулиар шийдье гэж байгаа энэ бол бас их зөв зүй бүтээлтэй гэхдээ АН-аас бас туршлагатай хуульчдын хэлж байгаагаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд ҮХЦ иргэний үндсэн эрхийн маргааныг  Цэц дээр шийдэхгүй ээ гэдэг. байр суурь асар олон удаа баримталж ирсэн тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо Цэцэд эрх шилжүүлсэн цэцтэй холбоотой асар олон хууль дүрэм өөрчлөлтийг хийх нь ээ? эндээс өөрт хэрэгтэйгээ авч үлдээд өөрт хэрэггүйгээ авч хаяад өөрийнхөө эрх ямбыг ийм байгууллага болчих вий. Яг Үнэндээ иргэний үндсэн эрхийн маргааныг Монгол Улсад асар чухал хэрэгтэй байгаа хууль. Тэр тусмаа энийг өнгөрсөн жилийн Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлтөөр АН-ын зүгээс энийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүр үндсэн хуулийн өөрийнх нь заалт болгож оруулъя аа гэж саналыг гаргаад тухайн үедээ хүч хүрээгүй. Тэгэхээр энэ энэ олон зүйлүүд дээр бид нарт бас ингээд тодорхой  дүгнэлт хийх цаг хугацааны хувьд яг энэ мөн үү гэдэг дээр өнгөрсөн нэг дэх өдөр АН-ын бүлгийн хурлаар бид нар бас энийг хэлэлцсэн. Тэнд ярилцсан гол зүйл нь яг өнөөдөр эрх барьж байгаа Ардын нам. Ард түмний 40%-ийн мандатыг авсан, УИХ дээр олонх буюу 80 гаруй хувийн мандаттай байгаа УИХ-д ийм тогтолцооны том өөрчлөлтүүдийг яг одоо ингээд ийм төгсгөлд нь ирж хийх эрх зүй ёс суртахууны эрх бас байна уу гэдэг зүйлийг хүртэл тухайн үед бас л ярилцсан. Ийм учраас АН-ын бүлгийн санал хурааж шийдвэр гаргах зарчмын хувьд энэ хуулийг энэ удаад АН-ын бүлгийн зүгээс дэмжихгүй байх нь нь зүйтэй. Тийм ч учраас энэ шинээр бүрэлдэж байгаа шинэ тогтолцоогоор илүү тэр ард түмнээс санал гээгддэггүй тогтолцоогоор гарч ирсэн  126 хүнтэй парламент нь энэ том суурь өөрчлөлтийн шинжтэй асуудлаа шийдэх байр суурийг нэгтгэж гаргасан. Ийм учраас миний хувьд бас АН-ын бүлгийн байр суурийг илэрхийлээд яг энэ ҮХЦ-ийн тухай хууль дээр АН-ын бүлгийн зүгээс ажлын  5 хоногийн завсарлага өгөөч ээ гэж УИХ-ын дэд даргаас хүсэж байна аа.