2016.01.07

Үндсэн хуулийн цэц буруу ажиллаж байгаа нь тогтоогдсон

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Саяхан нэг зүйлээр Үндсэн хуулийн цэц буруу ажиллаж байгаа нь тогтоогдсон. УИХ-ын бүрэн эрхэд халдахаар хэн нэгний захиалгаар ажиллаж буй нь харагдсан. Цэц бол Үндсэн хуулийн шүүх гэсэн маргаан бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргах процессийн ил тод байдал хэр хангагдсан байдаг вэ? гэдгийг тодруулсан юм.