2024.03.22

Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага тооцдог болох ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

Үндсэн хуулийн баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн  хараат бус байдлыг нэмэгдүүлэх, цэцэд маргаан хянан шийдвэрлэх шударга үйл ажиллагааг зарчмын хувьд дэмжих энэ хуулийн төслийг  дэмжиж байна. Асуух асуулт байна аа. Үндсэн хуулийн шүүх гэдэг бол хүний үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцдэг төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг хянан шийдвэрлэдэг том байгууллага учраас шүүгчдэд тавьдаг сахилгын болон бусад ёс зүйн хариуцлагыг нь ҮХЦ-д тавимаар байна. Шүүхийн тухай хуулийг батлахдаа шүүхийн сахилгын хороо ажлын өндөр түвшинд  гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа, Шүүгчийн тухайн асуудлыг шийдэх үеийн үйлдэхүй болон эс үйлдэхүйг ялган зааглаж сахилгын хариуцлагыг нэлээн тодорхой болгож өгсөн байдаг. Тэгтэл ҮХЦ-ийн хуулийн төсөл дээр ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангасан цалин харамж болон бусад эрх зүйн хараат бус байдлыг нэлээн сайн зааж өгсөн байна. Эдийн засгийн болон улс төрийн нөлөөллөөс ажиллах харин ҮХЦ-ийн гишүүний. Тодорхой үйлдэл эс үйлдэхүй эсхүл сахилгын зөрчил. Ямар нэгэн санкц юм уу шийтгэл ноогдуулах заалт байна уу? Венецийн комисс Европын нэлээд олон Үндсэн хуулийн шүүхэд өгсөн зөвлөмждөө тодорхой сахилгын зөрчил хуульчлах нь зүйтэй гэдэг  Жишээлбэл Армены Үндсэн хуулийн шүүхийн хуульд Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийн  сахилгын зөрчил түүн дотор  томоохон зөрчлүүд гарсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгөх нь зүйтэй гэдэг ийм зөвлөмж өгсөн байдаг тэгэхээр манай ҮХЦ-ийн гишүүдэд ийм сахилгын зөрчлийн алдаан дээр ер нь хариуцлага байх уу? Бид нар бүгд мэдэж байгаа өмнөх болон одоо ажиллаж байгаа ҮХЦ-ийн бүрэлдэхүүнд  ёс зүйн болон  тодорхой  зөрчлүүд гаргаж байсан харамсалтай нь  чөлөөлж байгаагүй хэрэв зээ одоо бид нар ҮХЦ-ийн шүүхийг илүү  өндөр төвшинд авч үзэж хараат бус байдлыг нэмэгдүүлж байгаа тохиолдолд мөн адилхан сахилгын зөрчил болон ёс зүйн алдаа дээр бас хариуцлага тооцох нь зүйтэй болов уу гэдгийг асуумаар байна аа? 2дахь асуулт нь Үндсэн хуулийн 65.2 дээр  ҮХЦ-ийн гишүүн бол хууль зүйн улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байна аа гэдэг заалт байгаа.  Цэцийн  хууль дээр болохоор Хууль зүйн дээд боловсролтой  улс төрийн өндөр мэргэшилтэй иргэн гэж нэр оруулж ирсэн байгаа юм тэр нь Үндсэн хуульд давсан  заалт оруулах нь ер нь зохистой юм уу үгүй юү. Европын холбоо, олон улсын  хүний эрхийн шүүхүүд Венецийн комиссын зөвлөмжүүд дээр тодорхой зөвлөмж байдаг.  Энэ үндсэн хуулийн шүүгчдийг ажил мэргэжлийн хувьд хэт  нарийвчлан мэргэшүүлж зааж байгаа нь нийгмийн олон талт асуудлыг  шийдэх дээр бас учир дутагдалтай гэж ийм зөвлөмж өгсөн байдаг. Жишээлбэл  энэ ҮХЦ маань яг хүний үндсэн эрхийн маргааныг шийдэх гол байгууллага болж байгаа хувьд Хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлыг төлөөлж энэ асуудлаар мэргэшсэн байхыг шаардана аа. За тэгэхээр энэ даяаршлын нөхцөлд бид нар их  шинэ асуудлуудыг хүний эрхийн талбар дээр гарч ирэх нь ойлгомжтой. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа