Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав

УИХ-ын гишүүн Т.Аубазир Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллаж, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэрийг танилцууллаа.

Ингэхдээ тэрбээр, Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгөөр баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн байрны ажилтай газар дээр нь танилцаж тус сумын 1-р баг Их ойгор, 2-р баг Хөх хөтөл, 3-р баг Хулжаа, 4-р баг Согоог багийн иргэдтэй уулзаж Бүсийн хөгжил, Аймаг сумын бүтээн байгуулалт, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэгт анхаарал хандуулж байгаагаа илэрхийллээ.