Боловсрол, шинжлэх ухааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Л.Энх-Амгалан

Боловсрол, Шинжлэх ухааны сайд

Г.Ганбаяр

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 2599 мэдээ байна.
  • 21/11/18

    ОХУ-ын Суурь судалгааны сантай илүү өргөн цар хүрэ...

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Суурь судалгааны сангийн Ерөнхийлөгч В.Я.Панченко тэргүүтэй албаны хүмүүстэй уулзлаа.   Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууга...
  • 20/11/18

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Россотрудничество" аген...

    БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын "Россотрудничество" агентлагийн орлогч захирал П.А.Швецовтой уулзаж хоёр улсын дээд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Б.Дэлгэрмаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллаганы газрын дарга Т.Ууганбаяр, Монгол Улсын Боловсролын Их ...
  • 20/11/18

    ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамт...

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд М.А.Боровскаятай уулзаж, хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2019-2020 онд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй квотыг бүрэн ашиглах, суралцах чиглэлийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардл...
  • 19/11/18

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж...

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өнөөдөр буюу Ням гаригт Монгол Улсын ЭСЯ дээр болсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзлаа. Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны "Дэвжээ" наадмыг үзэж сонирхлоо. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Засги...
  • 13/11/18

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Хо...

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 3-6-нд Ховд аймагт ажиллалаа. Тэрбээр энэ хугацаанд Ховд аймгийн Соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн, Ахмад багш нарын III зөвлөгөөнд оролцсон бөгөөд гурван суманд ажилласан юм. Ингэхдээ боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцахын зэрэгцээ салбарын багш, ажилтнуудтай уулзан тэдний санаа бодлыг сонсч, Засгийн газраас тус салбарт б...
  • 07/11/18

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд их сургууль дээр аж...

    Өдгөө 39 дэх жилдээ боловсролын үйлчилгээ үзүүлж буй Ховд их сургууль 2004 онд бие даасан төрийн өмчийн их сургууль болсон бөгөөд хоёр бүрэлдэхүүн, нэг салбар сургуультай. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 2618 оюутан, 150 гаруй багш, 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн удирдлагууд салбар яамнаас явуулж буй бодлогын хүрээнд 2017-2020 оны хөгжлийн төлөвлөгөөндөө сургалтын их сургуулиас судалгаанд...
  • 06/11/18

    Ховд аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн нээ...

    Монгол Улсын АЖ, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас одонт” Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 81 дэх жилийн “Өвөл цагийн уран бүтээл”-ийн нээлт өчигдөр аймгийн Хөгжимт драмын театрын урд талбайд боллоо. Энэ жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Театрын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, а...
  • 06/11/18

    Ховд аймгийн ахмад багш нарын III зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеий...
  • 06/11/18

    Ховд аймгийн багш нар “Дижитал сургууль” сургалтад...

    Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа явдал нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна.   БСШУСЯ-аас энэ ...
  • 05/11/18

    Ховд аймгийн Мянгад сум 150 ортой шинэ цэцэрлэгтэй...

    Ховд аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг гэгддэг. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа.  Ирэх онд шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмү...
  • 05/11/18

    Ховд аймгийн Дөргөн сум 2019 онд шинэ Соёлын төвтэ...

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр үдээс хойш Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллалаа. Тэрээр сумдын боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцахын зэрэгцээ салбарынхаа багш, ажилтнуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсч мөн Засгийн газраас боловсрол, соёл урлагийн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.  Дөргөн сум 724 өрх, 2885 хүн амтай. Уламжлал...
  • 05/11/18

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байн...

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Өчигдөр НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөнд оролцсон бол өнөөдөр өглөө Ховд аймгийн соёлын ажилтын анхдугаар зөвлөгөөний нээлтэнд оролцож, үг хэллээ. Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэхүү соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн...
  • 02/11/18

    Ирэх жилээс "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүр...

     Улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ болоод удаж байгаа. Сугалаа сугалаад цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхийн тулд одоогоос гурван жилийн өмнө хүүхэд харах үйлчилгээг бий болгосон.  Жил бүр хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд зориулан улсын төсвөөс 5,8 тэрбум төгрөг хувиарладаг байсан ...
  • 01/11/18

    Ц.Цогзолмаа: Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад я...

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.  -Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг таван тэрбумаар хассан асуудлын хүрээнд өнөөдөр жагсаал зохион байгуулагдлаа. Ер нь төсвийг нв ямар шалтгаанаар хассан юм бэ? -Монгол Улсын хэмжээнд 2018 оны төсөвт 7.2 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөсөн. Энэ хичээлийн жил дуусах хүртэл хүүхэд харах үйлчилгээг ажиллуулах боломжтой. Харин 2019 оны...
  • 01/11/18

    Маркетингийн менежрүүдийн албан ёсны тэмдэглэлт ба...

    Монголын үндэсний маркетингийн холбоо ТББ-аас жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон зарлаж, 10 дугаар сарын 31-ны өдөр төрийн ордонд чуулганаа зохион байгууллаа.
  • 31/10/18

    Ц.Цогзолмаа: "Үдийн Цай"-ны төсвийг нэмэх санал ор...

    Үдийн цай хөтөлбөр нэг хүүхдийн 600 төгрөгөөр тооцдог бөгөөд энэ нь арван жилийн өмнө баталсан тооцоолол. Гэвч өнөөдөр энэ мөнгөөр хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээгээ авч чадахгүй байна гэдгийг НМХГ-аас хэлж байна. Энэ үнийн дүнг нэмэгдүүлэхээр санал гаргаад байгаа ч эргээд халуун хоолоор үйлчлэх хоолны газаргүй сургуулиуд байна гэдгийг бас онцолж байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалты...
  • 31/10/18

    БСШУС-ын сайдын зөвлөл хуралдлаа

    Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдын зөвлөлийн ээлжит хурлаа хуралдууллаа. Хурлаар Монгол Улсын иргэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалахын яамны сайд нарын баталсан ажлын хэсгийн боловсруулсанаар Засгийн газарт өргөн барихаар боллоо. Мөн Монгол Улсын УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбатын “Их Мон...
  • 30/10/18

    Ц.Цогзолмаа: Сурагчдын II улирлын амралтыг сунгах ...

    ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж 12 дугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл буюу ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, “ЭМЯ, БСШУСЯ хамтран өвлийн ид ачаалал, агаарын бохирдол ихтэй үеэр сурагчдын амралтыг хэрхэн зохицуулах талаар ...
  • 30/10/18

    Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэл...

    Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Япон...
  • 26/10/18

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн улсын их сургу...

    Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буйБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа. Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжэ...
Нийт 130 хуудас/2599 мэдээ