
Хууль зүй дотоод хэргийн яам
Нийт 994 мэдээ байна.
-
25/07/16
Шинэ сайд нар тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо
Улсын Их Хурлын чуулганы 2016 оны долоодугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Хоёр дахь удаагаа Шадар сайдад томилогдов Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Шадар сайд асан Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авлаа. Ц.Оюунбаатар “Шадар ... -
23/07/16
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн сайд боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээв. Сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АТГ-ыг татан буулгаж, мөрдөх албыг байгуулаач гэж хүсч байна. Зөв юмын төлөө хөдлөх ёстой. Эрдэнэтийн эзэн тодруулах их ажилд та мордох нь дээ. Эр зоригтойгоор ажиллана шүү. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийн эрх ... -
22/07/16
МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын зарим сайдын асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын удирдах зөвлөлөөс 15 сайдын нэрийг тодруулсан. Гэвч цөөнгүй нэр дэвшигч олон нийтийн шүүмлжлэд өртөж, МАН-ыг эргэж харахад хүргэсэн. Дөнгөж сая Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо хэлэлцэж эхэллээ... -
20/07/16
МАН-ын бүлгийн хуралдаан эхэлжээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа эхэлжээ. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өнөөдөр үдээс хойш өргөн мэдүүлсэн юм. Харин үдээс өмнө энэхүү бүтцийг дэмжихгүй гэдгээ Монгол улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ. Хуулийн төсөлд Засгийн газар нь 13 яам, 16 сайдтай байгуулагдахаар тусгасан. &... -
10/03/16
Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд 44 мянг...
Хуулийн нэр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль Өргөн барьсан он.сар.өдөр: 2014.01.09 Батлагдсан он,сар,өдөр: 2015.12.07 Аливаа хуулийн этгээд улсын бүртгэлийн үйлчилгээг хүртэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж найман шат дамжлагаар тав хоногийг зарцуулж байв. Жил бүр Улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн этгээдийн тоо эрс нэмэгддэг. Тухайлбал 2008 оны байдлаар 44 мянган хуулийн этгээд шинээр байгуулагдаж байса... -
22/12/15
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсл...
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.22/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив. Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга бөгөөд Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг зохицуулсан БНМАУ-ын Арбитрын байгууллагын тухай, Гадаад... -
27/11/15
Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.27/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барив. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар тусгаса... -
01/10/14
Явган аялал хийлээ
Хууль зүйн яамны албан хаагчид амралтын өдрүүдэд явган аялал хийлээ. Манзушир - Цэцээ гүн Оргил -Төр хурх чиглэлд 20 орчим км зайд хийсэн энэхүү явган аялалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Дэд сайд Ц.Уугангэрэл тэргүүтэй 40 гаруй албан хаагч оролцлоо. Аялалын чиглүүлэгчээр Оргил өөд клубын тэргүүн Х.Алтанхуяг явлаа. -
30/09/14
Х.Тэмүүжин: Энэ байранд Цагдаагийн ерөнхий газар ө...
Өнөөдөр цагдаагийн газрын бүрэлдэхүүн шинэ байртай боллоо. Нийтдээ долоон тэрбумын төсөв өртөгтэй барилгыг "Мон хаус" компани хүлээлгэн өглөө. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “ Энэ байранд Цагдаагийн ерөнхий газар өөрийн үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх зорилгоор, бодлогоо тодорхойлон, шуурхай удирдлагаар ханган өндөр мэргэжлийн боловсон хүчин сонгон шалгаруулж авах гэх мэтчилэн уураг тархи нь болсон үйл ажиллагаагаа явуулах... -
30/09/14
Х.Тэмүүжин: Цагдаагийн албан хаагчид та бүхэн хүни...
Цагдаагийн ерөнхий газар шинэ байртай боллоо. Нээлтийн үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Цагдаагийн байгууллага мэргэжлийн өндөр төвшинд ажиллахад чадварлаг удирдлагын багаас гадна ажил үүргээ саадгүй явуулах байр хэрэгтэй. Энэ байрыг дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад орууллаа.Цагдаагийн албан хаагчид та бүхэн иргэдэд ээлтэй, хүний эрхийг дээдэлж ажиллаарай” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдэ... -
22/09/14
УИХ-ын гишүүд орон нутагт уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын байнгын хороон дарга М.Батчимэг, УИХ, Засгийн газрын гишүүн Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ, Засгийн газрын гишүүн БШУ-ны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын дэд сайд Д.Тамир нар энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаа. Тэд өөр өөрсдийн салбар байгууллагууд, аймгийн нийт төрийн албан хаагчид, хууль, шүүх, прокурор, цагдаа, ШШГА-ныхан, бол... -
05/09/14
Х.Тэмүүжин сайд ”Лицензийн төв”-ийн үйл ажиллагаат...
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Лицензийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаанд ЦЕГ-ын удирдлагууд оролцон санал бодлоо солилцон шинэ төвөө танилцууллаа Шинэчлэлийн Засгийн газар цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагаас олгогддог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор 2014-09-01 нд "Лицензийн төв" шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлэж, нээлтээ хийсэн. Цагдаа... -
05/09/14
Монгол Оросын Хууль зүйн сайдууд Хамтын ажиллагаан...
Монгол Улсын Хууль зүйн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд найрсаг, нөхөрсөг түүхэн харилцаатай билээ. Анх 2000 оны 10 дугаар сард Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам /хуучин нэр/ Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах хөтөлбөрүүдийг байгуулж яам болон тэдгээрийн харьяа байгууллагуудын төлөөлөгчдийн харилцан айлчлал... -
29/08/14
Х.Тэмүүжин: Хууль сахиулна гэдэг бүдүүлэг авирлана...
Өнөөдөр ЦЕГ-ын дарга С.Баатаржавт тэргүүн комиссар цол олгох ёслолын үеэр Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний хэлсэн үгийг хүргэж байна. "ЭНЭ ҮГИЙГ ДАХИН ХЭЛЖ БАЙГААДАА ХАРАМСАЖ БАЙНА" Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн цагдаагийн удирдлагууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Яг хоёр жилийн өмнө цагдаагийн шинэ удирдлагууд томилогдож байхад хэлсэн үгийг дахин хэлж байгаадаа нэг талаас жаахан харамсалтай байна гэдгийг тодотгон хэлэхийг хүсч ... -
26/08/14
260 гаруй суралцагч сонсогчийнхоо мөрдөсөө гардаж ...
Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын төвд амжилттай суралцсан 260 гаруй суралцагч энэ сарын 23-нд цэргийн тангараг өргөж, сонсогч мөрдөсөө гардаж их сургуулийн үнДсэн сонсогч болон цаашид суралцах боломж нээгдлээ. Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон захирлын зөвлөлийн гишүүд, Хууль зүйн яамны харьяа агентла... -
25/08/14
Х.Тэмүүжин: Шилжүүлж авсан хүмүүсдээ ял завшуулахг...
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй БНХАУ- ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээний талаар ярилцлаа. -БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр Ялтан шилжүүлэх гэрээг баталгаажууллаа. Энэ гэрээг тодорхой танилцуулна уу? -БНХАУ-ын даргын айлчлалтай холбогдуулан хоёр улсын хууль зүйн салбарт тодорхой хэмжээний гэрээнүүдийг баталгаажууллаа. Үүний нэг нь ялтан шилжүүлэхтэй холбоотой гэрээ. Монгол У... -
22/08/14
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын ...
Бээжин хотноо 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэн зурсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг Монгол Улс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар соёрхон бата... -
15/08/14
“Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” ...
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулж боловсруулжээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган холбогд... -
07/08/14
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах шийдв...
Барилгын салбарын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэнэ Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ... -
18/07/14
Мэндчилгээ
Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө ажиллаж ирсэн цагдаагийн ахмад ажилтнууд, тэдний үйл хэргийг залгамжилж буй цагдаагийн нийт бие бүрэлдэхүунд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Улиран өнгөрөх түүхийн цаг хугацаанд нийгмийн хөгжил дэвшил, иргэд, олон нийтийн ухамсар, сэтгэлгээний чиг хандлагаас ...
Нийт 50 хуудас/994 мэдээ