Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 24724 мэдээ байна.
  • 05/03/22

    Ахмадуудын нийгмийн хамгаалалд анхааран ажиллаж ба...

    Нийгмийн бодлогын байнгын хорооны Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг 2022.03.02-07-ны өдрүүдэд Орхон, Хөвсгөл, Увс аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэг Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олонтой 2022.03.05-нд уулзав. Тус төв нь цахим үйлчилгээг нэвтрүүлж иргэдэд цахим дадал хэвшлийг нэмэгдүүлэх, Халамж...
  • 04/03/22

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг ШИНЭ СЭРГ...

    "Монголын эдийн засгийн форум" ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого...
  • 04/03/22

    “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг б...

    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Улсын Их Х...
  • 04/03/22

    Хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэдтэй уулзлаа

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Авирмэдийн Батхүү гуайн гэрээр зочлон хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг болон хэлмэгдүүлэлт түүний гэр бүл, ахуй амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар ярилцаж, санаа бодлыг нь сонсож хүндэтгэл үзүүллээ. А.Батхүү гуай хэлмэгдэгч Ж.Лувсанчимэдийн хүүхэд бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Цагаатгалын хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заагдсан нөхөх олговрыг авах юм....
  • 04/03/22

    Хэнтий аймгийн ЕБС, СӨБ-ийн багш нарт зөөврийн ком...

    УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилга, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн суурь судалгааны үр дүнд үндэслэн суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтын хөтөлбөрийг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны газраас хэрэгжүүлэн эхэллээ. Хөтөлбөрийн зорилго нь оношлох үнэлгээний 5, 9, 12 дугаар ангийн Монгол хэл, математикийн хичээл...
  • 04/03/22

    Эрдэнэтчүүд 13А,Б маягтаар Улаанбаатарыг зорихоо б...

    УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж, иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр /2022.03.04/ Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн иргэдтэй уулзаж тайлангаа танилцууллаа. Иргэдтэй уулзалт хийж явахад Эрдэнэтчүүд 13А,Б маягтаар Улаанбаатарыг зорьдог асуудал үгүй болсонд олон хүн талархалтай байгаагаа илэрхийлжээ. Энэ бол улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгөөр БОЭТ Компьютерт томограф, Ангиографийн аппараттай...
  • 04/03/22

    Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ

    2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүү...
  • 04/03/22

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн т...

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл ил тод бус, үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаагаас шалтгаалж, манай улсын ДНБ-ий 23 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлдэг тус салбараас олох орлогыг ихээхэн бууруулж байна. ...
  • 04/03/22

    Н.Наранбаатар гишүүн тойрогтоо ажиллаж байна

    УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Цогтцэций суманд ажиллалаа.Тойрогт ажиллах ажлын хүрээнд Цогтцэций сумын дарга, удирдлагуудтай санал солилцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.Үргэлжлүүлэн сумын иргэдтэй уулзаж, тойргоос сонгогдсон гишүүний хувиар тайлан мэдээллээ хүргэж, асуулт санал сонсож, хариулт өглөө. Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох санал, хүсэлтийг хүлээн авлаа. Дараа нь Манлай суман...
  • 04/03/22

    Сумд боловсон хүчний хомсдолд орох эрсдэл байна

    Төрийн байгууллагуудыг чадвартай залуу боловсон хүчнээр хангах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй бол хөдөө ажиллах хүнгүй болох нь хэмээн Нарийнтээл суманд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ч, албан байгууллагын дарга нартай уулзах үеэр ч ярьж байлаа. Тус сум Засаг даргын Тамгын газарт ажиллах төрийн захиргааны туслах түшмэлийн орон тоон дээр сонгон шалгаруулалт хоёр гурван ч удаа зарласан ч сул орон тоогоо нөхөх, тэтгэври...
  • 04/03/22

    Төрийн дээд одон, медаль гардууллаа

    УИХ-ын гишүүн Т.Аубакир эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн нэр бүхий иргэд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсаныг гардуулж Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделханы мэндчилгээг дамжууллаа. undefined...
  • 04/03/22

    Бүгд Найрамдах Солонгос улстай хамтын ажиллагаагаа...

    УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар Дорноговь аймаг, БНСУ-ын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, Дорноговь аймгийг БНСУ-ын муж хотуудтай холбон боловсрол, эрүүл мэнд, газар тариалан, хүлэмжийн аж ахуй, төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чиглэлээр хамтран ажилуулахаар боллоо....
  • 04/03/22

    Залуучууд оюутны цаг хугацаанд өөрийн сул тал, дав...

    УИХ-ын гишүүн Г.Амартүвшин СЭЗИС-ийн Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудтай уулзаж Банк санхүү, эдийн засгийн салбарт карьераа хэрхэн зөв төлөвлөх, Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт Монголын санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүд оруулж байгаа талаар лекц уншиж зөвлөгөө өглөө. Оюутан цаг бол хүн бүрийн амьдралын цэгийг цааш хэрхэн өрнөх, хэрхэн эргүүлэх зэргийн эхлэл нь болох хамгийн чухал үе. Ажлын...
  • 03/03/22

    Хөвсгөл аймгийн ахмадын асрамж үйлчилгээний төв ши...

    Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төв нь нийт 39 асруулагчтай, 25 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь 1975 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт Хөвсгөл аймаг дахь аймаг дундын "Улсын асрамжийн газар" нэртэйгээр байгуулагджээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус төвд очиж ажиллахдаа Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын шинэ байрны асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Шинэ...
  • 03/03/22

    Хэнтий аймгийн Ус, Цаг уур, Орчны шинжилгээний төв...

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олонтой уулзалт хийж, улс орны нөхцөл байдал, эдийн засаг, УИХ-ын үйл ажиллагаа, тойргоос сонгогдсон гишүүдийн ажлын талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа. Шинэ оны босгон дээр Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилга улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аш...
  • 03/03/22

    Европын Холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эр...

    Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачлага) төвийн Техникийн зөвлөх Лела Баканидзе, Ерөнхий нарийн бичгийн дарга Наргизанов Усманова, Биоаюулгүй Байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү, Монголын Биотехнологийн нийгэмлэгийн тэргүүн, Биоаюулгүй байдлын зөвлөх Б.Арвинбаяр, ОУ-ын химийн зэвсгийн шинжээч Д.Эрдэнэцогт, Төслийн координатор Б.Наранчимэг н...
  • 03/03/22

    УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хөвсгөл аймагт ажиллаж б...

    Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчинг сайжруулах, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, асрамжийн газарт олгож буй хувьсах зардлын хэмжээ, тулгамдаж буй асуудлуудаар Б.Жаргалмаа гишүүн өнөөдөр /2022.03.03/ Хөвсгөл аймгийн ахмадуудтай уулзлаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд 55-аас дээш насны эмэгтэй, 60-с дээш насны эрэгтэй нийт 13,772 өндөр настан байдаг. Сүүлийн...
  • 03/03/22

    "ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жиш...

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.02/ Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн , УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг , Япон Ул...
  • 02/03/22

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хян...
  • 02/03/22

    Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрө...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүү...
Нийт 1237 хуудас/24724 мэдээ