УИХ-ын гишүүн С.Чинзориг Төрийн дээд одон медаль гардууллаа
2022.07.25

УИХ-ын гишүүн С.Чинзориг Төрийн дээд одон медаль гардууллаа

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн түүхт ойн баяр наадам болж байна.

Аймгийн төв талбайд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн, эр орны эрэлхэг хүү Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Мөн түүхт ойг тохиолдуулан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  гавьяат цол хүртсэн болон төрийн дээд одон, медалиар шагнуулсан хүмүүсийн шагналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг нутгийн удирдлагуудын хамт гардуулав.