Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 24727 мэдээ байна.
  • 21/09/21

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Элчин сайд Майкл С.Клече...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Майкл С.Клечески тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Салбарын сайд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа илэр...
  • 21/09/21

    Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим ши...

    Цахим ертөнцөөр дамжуулж хөгжих боломжийг өдгөө бид хүссэн хүсээгүй ашиглах ёстой цаг үе тулгарч байна. Гагцхүү энэ боломжийг хэр бодитой ашиглаж, хэрэгжүүлж байгаа нь өдгөө боловсролын салбарын  чухал асуудлын нэг болжээ.    Цаг үеийн энэхүү хэрэгцээ шаардлагад сургалтын арга хэлбэрийг нийцүүлэх, сурагчдад дэмжлэг болох зорилгоор УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмч...
  • 21/09/21

    Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевтай уулзлаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улсын худалдааны нийт эргэлт 47.6 сая ам.доллар, үүнд экспорт 46.5 сая ам.доллар, импорт 1.04 сая ам.долларын хүрээнд эргэлдэж байна. Иймээс худалдааны эргэлтээ сайжруулах, нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, төрлийг мөн шатахуун зэрэг дотоодын хэрэгцээни...
  • 21/09/21

    Хөвсгөл аймгийн эмнэлгүүдэд 450 сая төгрөгийн тоно...

    "Элэг бүтэн Хөвсгөлчүүд" хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн 18 сум, Мөрөн сумын 2 өрхийн эмнэлгийг 450 сая төгрөгийн санхүүжилтээр мобайл технологийн тоног төхөөрөмжөөр хангалаа. Ингэснээр онош тодорхойгүй хүнд өвчтөнийг хөдөөгийн сум, багаас шууд дүрсээ харж аймгийн эмнэлэг, 3 дугаар зэрэглэлийн эмч нартай холбогдож оношлох боломж бүрдэж буй юм. Эрүүл мэндийн сайд Л.Энх-Амгалан “Онош тодорхой биш учраас хот руу я...
  • 21/09/21

    Хүүхэд бүр сайн, чанартай боловсрол эзэмших эрхтэй

    УИХ-ын гишүүн Н.Учрал хүүхэд бүрт сурах тэгш боломж олгох хэрэгтэй гэж ярьсаар ирсэн. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ. Тэрээр, Элитийн бүхэл бүтэн арми үүсээд байгаа юм даа. Хэн ч гэсэн үр хүүхдээ сайн сургуульд оруулж дэлхийн энтэй боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэр боломж хүн бүрт байхгүй. Манай гишүүд, боссууд бүгдээрээ хүүхдээ Кембриджийн хөтөлбөртэй шилдэг сургуульд өгдөг байж бусдын х...
  • 21/09/21

    С.Одонтуяа: Бодит байдалд шинжлэх ухаанчаар хандаа...

    Гишүүн цар тахалыг даван гарахад мэргэн шийдвэр хэрэгтэй гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр, Муйхар хөл хорио, тусгаарлалт, хориг нь илүү том эрсдлийг бий болгож байна. Бизнесүүдийг хорьсноор орлого хомсдож, вирусын халдвараас дутахгүй хөнөөл учруулна. Засгийн газар ажил бизнесийг сэргээх, эрчимжүүлэх тал дээр илүүтэй анхаарсан нь дээр болж бна. Одоо Монгол улсад орлого, маш их орлого л тус болно. Орлого  үгүй бол ...
  • 20/09/21

    Д.Өнөрболор гишүүн БНКУ-аас Монгол Улсад суугаа Он...

    Манай хоёр улсын худалдааны нийт эргэлт 47.6 сая ам доллар, үүнд экспорт 46.5 сая ам доллар, импорт 1.04 сая ам долларын хүрээнд эргэлдэж байна. Иймээс худалдааны эргэлтээ сайжруулах, нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, төрлийг мөн шатахуун зэрэг дотоодын хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүнийг ч судлаж үзэх бүрэн боломжтой юм.Уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр төдийгүй хөрөнгө оруулалтыг бүх салбарт нэмэгдүүлэх нь чуха...
  • 20/09/21

    "Оролцоог цахим технологи хэрхэн дэмжих вэ" хэлэлц...

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахим шилжилт хэлэлцүүлэг боллол. Хэлэлцүүлгээр төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд саадгүй тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх, үүнд цахим технологийг хэрхэн ашиглах, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал хөндлөө. Тус хэлэлцүүлгийн модератороор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа , панелистаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, Ай С...
  • 20/09/21

    Д.Өнөрболор гишүүн бизнесийн орчныг сайжруулах, хө...

    Цар тахлын энэ цагийг давж гарахад улс орнуудыг өмнө эдийн засгаа эрчимжүүлэх хамгийн гол цөм нь худалдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болсон байна. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор бизнесийн орчныг сайжруулах, гадаад, дотоод хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг таатай болгох тал дээр ажиллаж, Худалдааны болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Гиш...
  • 20/09/21

    С.Одонтуяа: Ардчилсан нам нөхөн сонгуульд ЭВИЙГ ЭР...

    Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ. Тэрээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ард...
  • 20/09/21

    Гуч дахь удаагийн "Номын баяр" амжилттай зохион ба...

    Жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд Үндэсний бичиг соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийг Б.Саранчимэг, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд хамтран санаачлан өнгөрсөн хаврын чуулганаар батлуулсан билээ. Энэ жил 30 дахь удаагийн Номын баяр 9 сарын 17-19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд УИХ-ын даргын ивээл дор "Өдөр бүр уншъя" уриатай болж байна. Мөн "Номын баяр-Бидн...
  • 20/09/21

    Л.Энх-Амгалан: "Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөл...

    "Мөрөндөө сайхан амьдарцгаая' хөтөлбөрийн хүрээнд энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7, 13 -р багт хэрэгжиж байгаа Цэвэр, бохирын шугамд 400 орчим, дулаан, цэвэр, бохирын шугамд 150 гаруй өрх холбогдож хашаандаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлнэ гэдгийг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцоллоо.  Л.Энх-Амгалан сайд, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарыг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллах үеэр уг ажлын үр дүн, ач х...
  • 20/09/21

    Л.Энх-Амгалан: Нүхэн жорлонг халж, хүүхдүүд тохило...

    Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. Тэрээр “Энэ онд 50 хувь буюу 400 орчим ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна. Нүхэн жорлонг халж, хүүхдүүд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно. ...
  • 20/09/21

    Ц.Даваасүрэн: Улс төрч хүний ёс зүй, хандлага өөрч...

    “Төрд шат дамжлагаар нь бэлтгэгдсэн мэргэжлийн албан хаагчид ажиллаж байж, төрийн ажил цэгцэрч эхэлнэ” гэж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Түдэв гуай хэлсэн байдаг. Үнэхээр ч төрд сэтгэл зүрхтэй туршлагатай хүн хэрэгтэй. Энэ жишгийг өнөө цагт бодитоор харуулж яваа туршлагатай төрийн түшээгийн нэг бол Цэрэнпилийн Даваасүрэн. Түүний хувьд ард түмнийхээ итгэлийг авч дөрвөн удаа УИХ-д сонгогдсоноос гадна УИХ-ын төсви...
  • 20/09/21

    Шинэ цэвэрлэх байгууламж нээлтээ хийлээ

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт шинээр баригдсан Цэвэрлэх байгууламж нээлтээ хийлээ. Нээлтэд тус аймгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаатар гишүүн бусад албаны хүмүүс оролцлоо. Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж 2001 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бохир усыг байгалийн аргаар цэвэрлэх зориулалттай баригдсан бөгөөд 2006 оноос ачааллаа даахаа больж бохир ус давж халих, далан задарч бохир тархах эрсдэлтэй нөхцөл байдал ...
  • 20/09/21

    С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх...

    УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа. -Шүүхийн тухай хуулийн талаар ярилцлагаа эхэлье. Шүүхийн хуулийн багц хуулийг баталснаар хамгийн гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломж бүрдсэн үү? -Сүүлийн жилүүдэд шүүх улс төрөөс хараат болсон, эрх мэдэлтний халаасанд орсон, хонгил бий болсон гэх мэт шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Шүүгч алдаа гаргасан ч тэрхүү алдааг нь шүүгчи...
  • 20/09/21

    А.Энхтуул “Аваргын алдар” цол тэмдэгээр шагнагдлаа

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. "Аварга” сургуулийн төгсөгч, бахархалт олон шавь нарын минь нэг шатрын Олон Улсын Их мастер, ОУ-ын сургагч дасгалжуулагч А.Энхтуул маань саяхан болсон МШХ-ны их хурлын шинэ бүтэц зохион байгуулалтаар МШХ-ны анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон билээ. “Аварга” сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр А.Энх...
  • 20/09/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээний "E-...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц  байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо...
  • 20/09/21

    Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогы...

    “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ...
  • 20/09/21

    Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорлоо

    Монгол Улсын Эрчим Хүчний яам, “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компанийн түншлэлийн төлөөллүүд түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт өөрийн цахим хуудастаа бичжээ. С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорч, Монгол улсын эрчим хүчний салбарын түүхэнд маш том хуудас нээгдлээ. Баруу...
Нийт 1237 хуудас/24727 мэдээ