Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 24735 мэдээ байна.
  • 28/09/21

    Нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэ...

    Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлагад нийцэхгүй, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил болон НОСК, Нийслэлийн Засаг даргын орлогч тэргүүтэй албаныхан цахим уулзалт хийлээ. Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлагад нийцэхгүй, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил...
  • 28/09/21

    Тусгай боловсролын мэргэжилтнийг Польш улсад бэлтг...

    БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзлаа. Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны ) хөгжлийн бэрхшээлтэй 10 857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь багшлах боловсон хүчний асуудал. Тиймээс Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн...
  • 28/09/21

    Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ша...

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж буй билээ. Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавийг тавилаа. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв нь 1927 онд үүсгэн байгуулагдсан 40 эмч, ажилтан ажиллаж, жилд давхардсан тоогоор 13137 хүнд үзлэг оношлогоо хийж, 343 хүн хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй, анхан шатны эмнэлгүүдийн нэг юм. Одоогийн ашиглаж байгаа байр нь 20...
  • 28/09/21

    Н.Учрал: Сэргийлж чадах ганц гамшиг нь түймэр

    Энэ талаар Н.Учрал гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичиж оруулжээ. Таныг нэг алхахад түймэр хоёр алхаж, 1 секундэд 360 градусаар 2 метрт тархан урагшилдаг. Нэгэнт ассан галыг зогсоох боломжгүй. Ялангуяа хуурай өвс, навчаар дамжин ойн түймэр илүү хурдтай давшилдаг. Тиймээс оч байсан ч очиж шалгадаг, дөл байсан ч унтраах сэтгэлтэй байх хэрэгтэй. Эх орондоо, газар шороондоо хайртай иргэн хүн бүрийн үүрэг юм шүү дэ...
  • 28/09/21

    Архангай аймаг дахь МУБИС-ын салбар Багшийн сургуу...

    УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар Архангай аймаг дахь МУБИС-ын салбар Багшийн сургуулиар зочиллоо. Тус сургуулийг цаашид өргөжүүлэх, тодорхой сургалтын зарим хөтөлбөрөөр гүнзгийрүүлэх, орон нутгийн их дээд сургуульд багшилж байгаа багш нарт нэмэгдэл, оюутнууд сурахад хөнгөлөлт үзүүлэх зэргээр Улаанбаатар хотоос орон нутагт суралцах сонирхлыг эдийн засгийн аргаар бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар ярилц...
  • 28/09/21

    Шүүхийн хууль гацаанаас гарлаа

    Б.Энхбаяр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 11-р сард хийгдсэн. Үүний дагуу Монгол Улсын 40 орчим хууль тогтоомжид реформ явагдаж байна. 
  • 28/09/21

    Цагаан уул сумын эрүүл мэндийн төв, ахмадын өргөө ...

    Тус сумын ахмадуудын хүсэлтээр 2020 оны Улсын төсвийн 50 сая төгрөгийн санхүүжилтээр баригдсан АХМАДЫН ӨРГӨӨ-гөө нээлээ. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ. Яг ийм байрыг тухайн онд 5-н суманд бариулахаар төсөвт суулгасан юм. Зарим хүмүүс "Хэдэн зуун саяар барьсан байгаа даа, арай ч дээ" гэсэн сэтгэгдэл бичсэн байна лээ. Яг үнэндээ 50 сая төгрөгийн төсөвтэй гүйцэтгэгч компани нь дөчи...
  • 27/09/21

    Ч.Лодойдамбын нэрэмжит 2 дугаар сургууль Орос хэлн...

    "Баруун бүсийн орос хэлний мэдлэг чадварыг сорих, орос хэлний багш нарын туршлага солилцох арга хэмжээ"-ний Мэдлэг сорих уралдаан, соёлын арга хэмжээний нээлт Говь-Алтай аймгийн хоёрдугаар сургууль дээр зохион байгуулагдаж УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, ИТХ-ын дарга Д. Даваадорж, баруун таван аймгийн орос хэлний багш нар оролцлоо.  Ерөнхий боловсролын хоёрду...
  • 27/09/21

    БГД-ийн 21, 22, 23 дугаар хороодод ДЗОУБ урт хугац...

    Швейцарийн Дэлхийн зөн, Олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан менежер Аюушын Мөнхцэцэгийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн зөн Олон Улсын байгууллага нь Дэлхийн 100 гаруй оронд хүүхдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хүмүүнлэгийн байгууллага юм. Дэлхийн Зөн Монгол улсад 25 жил ажиллах хугацаандаа орон нутгийн иргэдийг чадавхжуулах замаар жил бүр 380 мянган хүүхэд, тэр дундаа 100 мянга гаруй нэн эмзэг бүлгийн хүүхдүүди...
  • 27/09/21

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгчид сумдад...

    Улсын төсвийн хөрөнгө оруултаар 2021-2022 онд хэрэгжүүлэх төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын албаны бие төлөөлөгчид Баян-Өндөр сумын орлогч дарга Ж.Энхсайхан болон багийн дарга нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Үүнд: Олон талт түншлэлийг хөгжүүлэх "Жишиг баг" төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Баян-Өндөр сум, Цагаан чулуут, Булаг, Яргуйт багуудад нийт 1.9 тэрбум төгрөг. "Жишиг Эко баг”...
  • 27/09/21

    Ардчилсан нам Их хурлаа зарлалаа

    Ардчилсан нам Эв нэгдлийн Их хурлаа аравдугаар сарын 5-ны өдөр хуралдуулахаар товлосноо мэдэгдлээ. Энэ талаараа Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, дэмжигчид өнөөдөр /2021.09.27/ хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тус хэвлэлийн мэдээлэлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Ганибал, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын гишү...
  • 27/09/21

    Чөлөөт бүсийн дулааны станцын галлагаа эхэллээ

    Замын-Үүд сумыг дулааны эрчим хүчээр хангах Дулааны станц нь 2015 онд баригдаж дууссан боловч өнөөдрийг хүртэл зогсонги байсан. Зургаан жил зогсонги байдалд байсан дулааны станц галлаж эхэллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Засаг дарга байх үеэс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт тус дулааны станцыг ашиглалтад оруулах талаар холбогдох газруудад уламжилсаар ирсэн билээ. Засгийн газраас дулааны станцын нэмэлт санх...
  • 27/09/21

    Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн ш...

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жил, Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг тохиож байна. Салбартаа идэвхи зүтгэл, өндөр үр бүтээлтэй ажилласан Баянгол дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс болон Цэргийн штабын албан хаагчид, ахмадуудад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг салбарын шагнал, жуух бичгээр шагнагдсныг гардуулан өглөө. ...
  • 27/09/21

    Цагаан үүр сумын сургууль, дотуур байр ашиглалтанд...

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 220 хүүхдийн сургуулийн байрны нээлтийн туузыг хайчиллаа. Олон жил хүлээсэн сургууль ийнхүү ашиглалтад орж, албан ёсоор нээж буйд сурагч дүү нар болон багш нар маань их баяртай байна. Мөн тус суманд 2019 оны Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 100 ортой дотуур байрын барилгыг нээж х...
  • 27/09/21

    Өвөрхангай аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашигла...

    Тус аймаг нь 42,9 мянга хүүхэдтэй, жилд дунджаар 2300 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд жилд дунджаар 20,0 мянган хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар болон эмч , эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, хүүхдэд ээлтэй, таатай орчин бүрдэж байгаад ТАЛАРХАЖ байна. Цаашлаад хуучин хүүхэд, төрө...
  • 27/09/21

    Төмөрбулаг, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллалаа

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумдын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар сумдын цаашдын хөгжил болон тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо.   Cумдын удирдлагуудын зүгээс малын нэмэгдэл тэжээлийн нөөц бүрдүүлэх замаар бэлчээрийн даац, ачааллыг бууруулах үүднээс малын ногоон тэжээл тариалах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Малчдын...
  • 27/09/21

    “Энхжих Мандариваа” ӨЭМТ-д эмчилгээний тоног төхөө...

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Энхжих Мандариваа өрхийн эрүүл мэндийн төвд нийт 12 төрлийн 105,955,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Тус эмнэлэг нь 6 эмч, 7 сувилагч, 2 жолооч, 1 ажилтан үйлчлэгчтэйгээр Яргуйт, Их Залуу багийн 12800 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Яргайт болон Их залуу багийн ард иргэд заавал Бүсийн оношилгооны эмчилгээний төвд очиж дараалалд зогсохгүйгээр өрхийн э...
  • 27/09/21

    Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тон...

    УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд энэ сарын 9-нд Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Д.Должингоос Коронавируст халдварыг илрүүлэх, баталгаажуулах лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур нэн шаардлагатай байгааг илэрхийлж, яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүсэн хүсэлт илгээсэн. Уг хүсэлтийн дагуу Ц.Сэргэлэн гишүүнээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдод уламжилан асуудлыг шийдвэрлүүллээ. Ийнхүү Дорнод аймгийн Бүсийн онош...
  • 27/09/21

    Намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна. Энэ хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол...
  • 27/09/21

    Ажлын хэсэг хуралдаж, холбогдох төрийн байгууллагу...

    Усны талаар баримтлах бодлого, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Л.Эрдэнэбулган мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сүүлийн таван жилийн дунджаар 38 хувийн хэрэгжилттэй байгаад шүүмжлэлттэй хандан, энэ талаар тодруулав. У...
Нийт 1237 хуудас/24735 мэдээ