"Ганзам" 20 дугаар сургууль 540 сурагч нэмж суралцуулах боломжтой боллоо
"Ганзам" сургууль
2015.02.09

"Ганзам" 20 дугаар сургууль 540 сурагч нэмж суралцуулах боломжтой боллоо

"Ганзам" 20-дугаар сургууль өргөтгөлтэй боллоо

Баянгол дүүргийн 20 дугаар сургууль буюу Ган зам сургуулийн өргөтгөл өнөөдөр ашиглалтад орлоо. 540 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын нээлтэд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа,  НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ОХУ-ын  Элчин сайдын яамны төлөөлөл Төмөр замын удирдах газрын дарга, Эрхүү хотоос Монгол улсад суугаа байнгын төлөөлөгч, ахмад багш нарын төлөөлөл болон эцэг эх, сурагчид оролцсон юм.

Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургууль нь нийт 46 ангитай болж, дунд ахлах анги нь нэг ээлжээр, бага анги нь хоёр ээлжээр хичээллэх боломж бүрджээ.

Шинэ сургуулийн нээлтийн үеэр сурагчид  Төрийн далбаа, сургуулийн туг өргөх ёслол хийж, 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй суралцагчид  “Иргэний андгай” өргөх ёслол үйлдсэн байна.