Тэрбишдагва.Д 2017.10.10 | Телевиз: МҮОНТВ, Телевиз: UBS

Монголын мэргэжлийн боловсролын сургалтыг олон улсын стандартад хүргэнэ

Төв Европын улс орнуудад ажилгүйдлийн түвшин дэлхийн бусад улс орнуудтай харьцуулбал бага байдаг. Энэ нь МСҮТ-ийн тогтолцоо сайн хөгжсөнтэй холбоотой юм. 

Харин манай улсад Мэргэжлийн боловсролоос илүүтэйгээр дээд боловсролыг чухалчлах хандлага байдаг нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэх шалтгаан болсоор байна. Тиймээс мэргэжлийн боловсролыг дэмжих зорилготой төслийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, манай улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна.

ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуггел

Монголын мэргэжлийн боловсролын сургуулиудад нэгдсэн боловсролын системийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Хот болон орон нутагт 12 бүсэд герман мэргэжилтэй багш нарыг ажиллуулж байна. Үүнд залуусыг сургахаас гадна багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулсаар байна" 

УИХ-ын гишүүн, Герман Монголын бүлгийн ахлагч  Д.Тэрбишдагва 

"Хөгжилтэй улсуудад сургалтад явуулахын тулд Монгол улсад нэг жил  хэлний бэлтгэл хийе. Ингээд МСҮТ-ээс 18-25 насны залуучуудаа 3-4 жил гадаадад  сургаж авъя. Ингэж жинхэнэ ажилсаг Монголчуудыг, ЖДҮ-ийн эздийн төрүүлье гэсэн хөтөлбөрийг эхлүүлж байгаа"