Ц.Даваасүрэн 2018.01.26 | Телевиз: TV9

Ц.Даваасүрэн: Улс орныхоо эрх ашгийг хохироосон шийдвэр хэзээ ч гаргадаж байж болохгүй

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн TV9 телевизийн "Ярилцья л даа" нэвтрүүлгээр оржээ. 

-Гадаа -30 градус хүрж байна. Эрчим хүчний сайд гэдэг бол Монгол Улсын халуун дулаан байлгадаг. Энэ үүргийг та өөр дээрээ үүрч байна. Ойрын өдрүүдэд дулааны цахилгаан станцууд хэр ачаалалтай байна? 

-Нэг талаараа бидний ажлыг шалгадаг улирал. Өнөөдөр бидний хэрэглээ 1070 мегбайт хүрсэн. Түүхэндээ анх удаа ийм өндөр ачаалал авч байна. Бидний суурилагдсан хүчин чадал яг л хангаж байна. Бүх станц, бүх генератороо нөөцгүйгээр ажиллуулж байна. Хуучин нөөцөнд аваад, түүнийгээ аваарын нөхцөл байдалд ашиглана гэдэг байсан бол энэ удаад бүх хүчин чадлаа шавхаж ажиллуулж байна.

-Улаанбаатар хот цэвэр усаар хомдоод эхэлсэн. Шинээр орон сууцжуулъя гэж яриад байна. Гэтэл өндөр байшиг барьвал усны даралт хүрэхгүй гэсэн зүйл яригдаад байна.

-Би арай ч тийм хэмжээнд болсон гэж бодохгүй байна. Амгалангийн цахилгаан станц 50 хувиа л ашиглаж байна. 50 хувь нь нөөцөнд байна. Дулааны хувьд бол дутагдал үүсээгүй байна. Харин цахилгааны хувьд дутагдал байна. Миний хэлсэнчлэн бид тултлаа ажиллаж байгаа. Бүх генераторуудаа ажиллуулж байна. Тиймээс ТЭЦ 3-аа шинэчлэх шаардлагатай.