М.Билэгт 2018.06.25 | Vip76.mn

М.Билэгт: Бид Оюутолгойгоо цэгцэлж чадаагүй байгаа гэтэл #Тавантолгой?

УИХ-ын гишүүн М.Билэгт

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Тавантолгойн төслийг эрчимжүүлэх талаар төслийн хэлэлцүүлэг орж ирлээ. Бид уг нь Оюутолгойгоо цэгцэлж чадаагүй байгаа. 2016 оны Сонгуулийн урд талд ард түмэн маань бидэнд 

Нэгдүгээрт Эрдэнэтийн 49 хэцүүдлээ

Хоёрдугаарт Оюутолгойн  гэрээ болохоо байлаа л гэсэн. Оюутолгой өнөөдрийг хүртэл өгөөжтэй болж чадаагүй л байгаа. Ард түмэнд өгөөж нь байхгүй л байгаа.

Гуравдугаарт Тавантолгойг бид барах уу ? ТЭЗҮ нь  хийгдээгүй гараагүй 

Хүрэн нүүрс нь үнэ хүрэхгүй, коксжих нь л үнэ хүрнэ гээд байдаг. Гэтэл үнэлгээ нь гараагүй. Бидэнд оновчтой мэдээлэл ирээгүй. 30 ийг нь худалдана Ай пи гаргана аа гээд сууж байх юм. Тоон хувьд зөрүүтэй асуудал ажиглаглаж байна. Ахиад өрөнд орох нь уу? Өнөөдөр ч өрнөөс гараагүй байхад яах вэ? Энэ төслийг энэ дүр зураглалыг огт ойлгохгүй байна. Хариулт өгнө үү?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд