Энхтүвшин.Ө 2019.03.19 | Vip76.mn

Ө.Энхтүвшин: Хамгийн бага үнийн санал хэр зохимжтой вэ?

Өнөөдөр /2019.03.19/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх үед МУ-ын шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асуув.

Энэ хуулийн төсөл дээр хамгийн бага үнийн санал хасагдах юм байна гэсэн буцаад орж байгаа юм байна. Хамгийн бага үнийн санал гэдгээр юм авчихаад арван жил болж байгаа газар байна. Чингэлтэй дүүргийн 61-р сургууль. Өргөтгөл хийнэ гээд хамгийн бага үнийн саналаар шалгарчихсан хийдэггүй. Шинээр зарлаж болдоггүй өөр хүнийг оруулж болдоггүй.Энэ 13 дээр Хамгийн бага харьцуулах үнэтэй тэндерийг сонгоно гээд буцаад л орж байна энэ дээр хариулт өгнө үү?