Б.Бат-Эрдэнэ 2019.08.29 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Намын хатуу гишүүнчлэлтэй байхыг дэмжихгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.29/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан 17 цаг 20 минутанд эхэллээ. 

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргасан бөгөөд дээрх санал тус бүрийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн Арван ес дүгээр зүйлийн 2 дахь заалт: "Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно." гэсэн санал дээр УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Намын санхүүжилтийн асуудал үнэхээр төвөгтэй байдалд байгаа. Тиймээс үүнийг ил тод байлгах нь зүйтэй. Тэгэхгүй бол сонгууль бүрээр бэлэн мөнгө амлаж, тараадаг. Үүний дараа дагалдан гарах Улс төрийн намын тухай хуульд анхааралтай хандаж санхүүжилтийн асуудлыг сайжруулах ёстой. Иргэдэд чөлөөтэй сонголт хийх боломжыг олгохын тулд намын хатуу гишүүнчлэлийг болих ёстой. Намын дээд шатны байгууллага болон дээд шатандаа ч ийм байдалтай байгаа. Илүү улс төрийн намыг хариуцлагажуулахын тулд боловсон хүчний асуудлыг ахисан шатанд гаргах хэрэгтэй байна."