Н.Цэрэнбат 2019.08.30 | Vip76.mn

Н.Цэрэнбат: Засгийн газрын өрөнд хувь хэмжээ тогтоохыг дэмжихгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:

"Үндсэн хуулийн 16.2-т Монгол Улсын иргэний эдлэх эрхийг баталгаажуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдлаас хамгаалуулна гэж заасан. Мөн 32.8-д Засгийн газрын бүрэн эрхийг зааж өгсөн. Нийгэм эдийн засгийн дагуу хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, УИХ-аар батлуулж, гаргасан шийдвэр биелүүлнэ гэж байна. Сүүлийн 20 гаруй жил яагаад ийм болоогүй вэ гэвэл төсөв өрийн хязгаарыг хийж өгөөгүйгээс болсон. Тиймээс Засгийн газрын өрийн асуудалд эрүүл мэнд, боловсрол гэх мэт нэн шаардлагатай салбарт хөрөнгө оруулалт хийх асуудлыг шийдэх ёстой. Тэгэхгүй бол эдгээр салбарууд хэдэн жилийн дараа хүнд болно.

Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно гэсэн өгүүлбэрийг хуулиар хэрэгжүүлнэ гээд Улаанбаатар хотод шилжин сууртшиж байгаа хүмүүст татвар хураамжийг шүүхээс зогсоосноос болж нийслэлийн хүндрэлүүд үүссэн. Тиймээс засаг захиргааны нэгжүүд тухайн орон нутгийн татварыг тогтоодог байх нь зүйтэй гэж үзэж байна."