Б.Бат-Эрдэнэ 2019.08.30 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Бид хөгжлийг судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нийгмийн зөвшилцлийн гэрээ юм. Гэтэл байр суурь нилээд зөрчилтэй байна. Тиймээс үүнийг бүхэлд нь анхаарч үзэх ёстой. Мөн хэлэлцүүлэгт зайлшгүй орох ёстой хүмүүс яагаад ирэхгүй байна вэ? Засгийн газрын гишүүд ч мөн ялгаагүй. Асуудладаа хариуцлагатай оролцох хэрэгтэй байна. Ирц, идэвх, хариуцлага ийм байдалтай байвал Үндсэн хуулийн хэлэлцүүлэг үргэлжилэхэд хүнд болох нь ээ.

Нргэд, сонгогчидтой уулзаж байхад нэмэлт, өөрчлөлтийн төслийн 20 хувь нь хууль эрх зүйтэй холбоотой, үлдсэн 80 хувь нь хүнтэй холбоотой заалтууд байна. Энэ ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлага, үзэл ухамсар, эрх ашгийн эрэмбэтэй холбоотой байна гэж хэлээд байна.

Засгийн газрын өрийн асуудал бас чухал. Энэ заалт дотор судалгаа гэдэг үг алга. Судалгаанд тулгуурлахгүйгээр аливаа ажил явахгүй болсон. Хөгжиж буй орнууд бүх зүйлийг судалгаанд тулгуурлан ямар ч хий гаргахгүй хэрэгжүүлээд амжилттай явж байна. Бид харин цээжний бангаараа яваад байж болохгүй."