Л.Мөнхбаатар 2019.09.04 | Vip76.mn

Л.Мөнхаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чухал заалт

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол  Засгийн газрыг тогтвортой үр дүнтэй ажиллуулах санаа байгаа. Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн ерөнхий сайдыг хамт оруулж ирдэг энэ санаа бол их чухал. Засгийн газрыг огцруулж буй өнөөгийн практик бол 19 гишүүн санал гаргаж дэмжүүлэхийн тулд хэд хэдэн хүнд Ерөнхий сайдын албыг санал болгодог ингээд дараагийн Ерөнхий сайд тодорхойгүй бодлого тодорхойгүй байхад сайдыг огцруулчихдаг. 

Өмнөх Ерөнхий сайдаа огцруулсан тохиолдол дараагийн ерөнхий сайдаа парламентын олонхийг дэмжлэг авахуйц хүн шинэ ерөнхий сайдаар орж дэмжигдэж байж өмнөх сайд огцорно шинэ сайд томилогдоно. Ийм учраас энэ бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чухал заалт.

Улсын их хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоног дотор шийдвэрлэнэ гэдэг дээр яагаад 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэж орж ирж байгаа вэ? Бусад хуулиуд дээр 10 хоног дотор шийднэ гэж заадаг. Гэтэл энд дараа гэж шинэ томьёолол гарч ирж байна. Үндсэн хуульд аливаа заалтыг ийм хатуу заах шаардлагагүй гэж үзэж байна.