Болд.Л 2019.09.05 | Vip76.mn

Л.Болд: Баялагийг хувиарлана гэдгийг цаад бодит "нууц нь" төсвийн цоорхой бөглөх санаа байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн, 6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. гэсэн хоёр заалтыг нэгтгэн, Мөн "ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ МӨН" хэмээн өөрчлөхөөр төсөл оруулж ирсэн юм. 


УИх-ын гишүүн Л.Болд "Төрийн нийтийн өмч гэснээр ард түмэн баялагаас юу ч хүртэхгүй болж байна. Баялагийн сан гэдгийг байгуулж, ард түмэнд ашгийг хүртээнэ гэж зааж байгаа ч ийм боломж байхгүй гэдгийг мэдэж байгаа. Наад зах нь Оюутолгойгоос харж болно"