С.Бямбацогт 2019.09.07 | Vip76.mn

С.Бямбацогт: Эрсдэлээ бодож ийм хугацаа тавьсан

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуралдаанаар Засгийн газрын сайдуудыг 30 хоногийн дотор томилно гэсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэж байгаа урьд нь ийм хугацаа тавигдаагүй байсан учраас хойшлогдож цаг алддаг байсан. Шууд хэлэлцээд эхлэвэл эрсдэл бас үүснэ тиймээс ард түмэн бас ямар бодолтой байна 3 хоногийн дараа хэлэлцэж эхлээд 10 хоногт хэлэлцэж дуусна гэж бас дуусах хугацаа зааж өгсөн.

30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ өөрөө тарна шүү гэдэг заалт оруулж ирж байгаа нь улстөрчдийг бас хариуцлагажуулж байгаа юм.