Л.Элдэв-Очир 2019.09.11 | Vip76.mn

Л.Элдэв-Очир: Хуйвалдааны зарчмаар хуулийг баталж болохгүй

Л.Элдэв-Очир: Хуйвалдааны зарчмаар хуулийг баталж болохгүй

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

"Бид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийнхүү хийгээд дуусах гэж байна. Үүний дараа ард нийтийн санал асуулга явуулахыг анхнаас нь дэмжиж байгаа. Би ард түмэндээ нэг зүйлийг хандан хэлэхэд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол нэг зүйл бол Шүүх засаглалын шинэчлэл байсан. Гэтэл үүнийг дэмжээгүй. Тиймээс 62 гишүүний анх өргөн мэдүүлсэн төсөлд Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг батламжилдаг байсан. Гэтэл энэ заалт дэмжигдэлгүй хуучин хуулийн заалтаараа ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог хэвээрээ үлдлээ. Үүнийг зохион байгуулалттай ажил болсон гэж үзэж байна.

Бид хонгилын түлхүүрийг атгагчийг төрүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс үүнийг байнга анхаарч байх ёстой боллоо. Цаашид Үндсэн хуулиараа биш юм аа гэхэд органик хуулиараа засах боломжтой.

Энэ үндсэн хууль 30, 60 түүнээс олон жил хэрэгжинэ. Гэтэл ерөнхийлөгч шат шатны шүүхийн шүүгчийг томилоод эрх мэдлийн хонгилын түлхүүрийг атгуулах нөхцөл бүрдлээ. Хуйвалдаан явсан. Үүнийг намын нөхөд минь анхаарч үзээрэй.

Нэг хүн байнга бяртай байхгүй. Түүний үүдийг сахиж амьдарч болохгүй. Тиймээс энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн 51.2 заалтыг аль болох зөв болгох тал дээр анхаарч ажиллана."