2009.10.07

Баянхонгор аймаг хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас

2008-2012 оны парламентаас эхлэн бүтээн байгуулалтын чанартай шинээр дараах ажлуудыг хийж байна.

  • Баянхонгор аймгийг жижиг аймаг болгох хүрээнд Сэндвичний үйлдвэр баригдаж үйл ажиллагаа явуулж байна.
  • Баруун 5 аймгийг холбосон баруун бүсийн худалдааны төв баригдаж байна
  • Тэргүүн шадар сайдын багцад хуваарилагдсан 500.0 сая төгрөгөөр аймгийн төвд мах нядалгааны үйлдвэр шинээр барихаар зураг төсөл нь хийгдсэн, хөрөнгө оруулалтын шатандаа явж байна.
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн бизнес инкубаторын төвтэй хамтарч аймгийн төвд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 3 хоногийн семинар зохион байгуулсан
  • Аймгийн төвд Сүүний үйлдвэр байгуулахад зохих дэмжлэг үзүүлсэн
  • Аймгийн төвийн ЕБ-ийн 1-р сургууль дээр зохион байгуулагдсан аймгийн байгалийн ухааны олимпиадыг ивээн тэтгэсэн
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн аймгуудыг сурталчлах урлаг спортын наадамд Баянхонгор аймгийн багийг ивээн тэтгэсэн,
  • Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа тус аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн боловсрол соёлын газрын хүүхдийн асуудал эрхэлсэн холбогдох хүмүүст УБ хотод дахь аяллыг зохион байгуулсан
  • ЗТБХБ-ын сайдын сар тутмын цалингаар 2009-2010 оны хичээлийн жилд сум бүрээс 1 оюутан, нийт 24 оюутны сургалтын төлбөр төлж байна.
  • Хөгжлийн Бэрхшээлтэй иргэний зардлыг дааж авчирч, эмчилгээ, оношилгоо хийлгэсэн.
  • Бизнес эрхлэгчдэд арга зүйн зөвлөгөө өгсөн
  • Үндэсний сурын харвааны тамирчинд иж бүрэн нум, сум өгсөн
  • Баянхонгор сумын 6-р багийн иргэн зураач н.Ванчинсүрэнд зургийн үзэсгэлэн гаргахад ивээн тэтгсэн
  • Аймгийн хийдэд 5 бурхан өгсөн, 10 сая төгрөгийн хандив өгсөн
  • Баян-Өндөр суманд 2 айлд 2 гэр өгсөн
  • Шинэжинстийн сумын хилийн цэргийн Зам бэлэх, Хатан суудал, Сэгс цагаан богд зэрэг заставуудад нийт 3 комъпютер өгсөн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.