УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өршөөлийн хуульд хамрагдсан иргэдэд туслаж дэмжихээ илэрхийллээ
2009.09.17

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өршөөлийн хуульд хамрагдсан иргэдэд туслаж дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Алтай нутагтаа очин, тойрогтоо ажлалаа.
Энэ үеэрээ цагдаагийн ажилчидтай уулзаж, ажил үүргээ гүйцэтгэх явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн талаар ярилцлаа. Цагдаагийн албан хаагчид хөдөө сумдын хэсгийн төлөөлөгчдийн ажиллах нөхцөл дээр анхаарах хэрэгтэй байгааг гишүүд дуулгаж байлаа. Мөн өршөөлийн хуулиар өршөөгдөж байсан хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцан ярилцаж, тэднийг нийгэмшихэд нь өөрийн зүгээс бүхэл зүйлээр тусалж, дэмжихээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр орон нутагт ажиллаж байх үеэрээ цагдаагийн ажилчидтай уулзаж, ажил үүргээ гүйцэтгэж байхад гарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийг харилцан ярилцлага. Хөдөө сумдын хэсгийн төлөөлөгчдийн ажиллах нөхцөл дээр анхаарах хэрэгтэй байгааг цагдаагийн албан хаагчид гишүүнд уламжиллаа.

Ж.Энхбаяр гишүүн Хуульзүйн байнгын хороонд харьялагддаг бөгөөд өршөөлийн хуулийг ажлын хэсэгт багтаж ажилласан билээ. Энэ уулзалтаараа өршөөлийн хуулиар өршөөгдсөн хүмүүстэй уулзаж, тэдэнтэй ярилцан, эргээд нийгэмшихэд нь өөрийн зүгээс бүхий л зүйлсээр туслаж дэмжихээ илэрхийллээ. Үүнээс гадна тэдэнд хууль эрхзүйн мэдээлэл өгч, иргэдийн дунд өршөөлийн хуулиар олон хүн сууллагдаж, эрүүгийн нөхцөл хүндэрнэ гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг талаар ярилаа.

Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баривчлах ял эдлэж байсан 20 хүн суллагдсан юм. Алтай ард түмэн өршөөлөөр суллагдсан иргэдээ шударгаа хөдөлмөрлөж, төлөвшин, сайхан амьдарахыг хүсэн ерөөж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.