2009.09.20

Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт сумдад ажиллав

2009 оны 09-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт сумдын нутгаар 11 удаагийн уулзалтаар 700 гаруй иргэд, сонгогчидтой уулзсан байна.Тус уулзалтуудаар мөн тухайн цаг уеийн, улс орны байдал болон УИХ-аас батлан гаргаж, хэрэгжүүлж буй хууль тогтоомжуудыг иргэдэд сурталчилан, таниулж явсны зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгөн, санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байлаа.
Иргэдээс ирүүлсэн хүсэлтүүд нь ихэвчлэн хувийн чанартай байсан бөгөөд эднээс дурьдвал:

- Гэр олгохыг хүссэн өргөдөл 12 ирснээс 9 хүний өргөдлийг сум, орон нутгийн тодорхойлолтыг үндэслэн 4 ханатай иж бүрэн гэр олгосон
- Сургалтын төлбөрт дэмжлэг хүссэн өргөдөл 6 ирснээс 2 оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, 4 оюутныг тодорхойлон Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжид хамруулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.