УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойргоо эргээд ирлээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ажиллаад ирлээ. Тэрээр аймгийн Алтай, Цогт, Цээл, Бигэр зэрэг сумдаар явлаа
.
Алтай сумынхан хар чавга тариална
Говь-Алтай аймгийн Алтай сумын онцлог бол БНХАУ-тай хил залгаа боомт ажилладаг, тиймээс аймгийн зах зээлийн үүд хаалга хэмээн гишүүн онцолж байлаа. Тус сумын иргэд маш сайхан хөдөлмөрч, ажилсаг байгаа нь зах зээлд ойрхон байгааг илтгэх биз ээ.Тэдний санаж зорьж байгаагаар хар чавга тариалж Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд нэрд гарсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ амлаж байлаа.
Сумын Хүн эмнэлэгийн салбарын хамт олон Ж.Энхбаяр гишүүнийг халуун дотноор хүлээн авч уулзлаа. Тус сумын эмнэлэг нь Нөхөн үржихүйн загвар эмнэлэг болж байгаа учир НҮБ- с дэмжлэг туслалцаа сайн авч байгаа талаар ам сайтай байлаа.
Цогт Сумын Баян-тоорой тосгоныхон “бид эргээд ирэхэд тань хөдөлмөрч түмэн гэдгээ харуулна аа” хэмээлээ
Монголын үзэсгэлэнт баян бүрд болсон Баян тоорой-д цөлжилтийг зогсоох зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1000 мод тарихад нь зориулж 1.5 сая төгрөгийг Говийн их дархан цаазат газрын удирдлагад хүлээлгэн өглөө. Хүмүүс энэ мэдээг дуулаад баяртай байсан төдийгүй хүн бүр газар ухаж мод тарихаа амлан социализмын үеийн субботник шиг ажиллахаа амлан эргээд ирэхэд тань хөдөлмөр, идэвх зүтгэл, санаачлагтай гэдгээ харуулна хэмээн итгэл дүүрэн хэлж байлаа. Тус тосгоны мод үржүүлгийн манаачид сайн ажиллаж байгааг урамшуулан гарын бэлэг, 100000 төгрөгийн хамт гардуулан өглөө. Мөн Баян тооройчууд Наран цэцэг тарьж тос гарган монголын зах зээлд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнтэй болох талаар хэлэлцэв.
Цээл сумынхан Бодь суваргатаа сүсэглэн байна
Тус суманд олон хүний итгэл сэтгэл шингэсэн хандиваар босгосон Бодь суваргыг бүтээсэн нь тухайн нутгийн ард түмний сэтгэл сүсэг бишрэлд тус нэмэр болсон ажил боллоо гэж нутгийн ард түмэн сэтгэл өөдрөг хүлээж авлаа. Учир нь энэхүү суваргыг 7-16 нд болсон үерийн улмаас амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн бөгөөд УИХ-ын Гишүүн Ж.Энхбаярын хувьд амь үрэгдэгсдийн ар гэрт зориулж 1000 эх мал тухайн орон нутгаас нь худалдан авч гардуулан өгсөн билээ.
Бигэр суманд алт гар аргаар олборлогчид “цугларчээ”
Бигэр сумын нутагт гар аргаар алт олборлогч нийт 11000 орчим иргэд 5000 орчим машин мотоцикл цугласан байсныг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс,Онцгой байдал, зэргээс хүн хүч дайчлан нутгийн ард иргэдийн оролцоотойгоор тараасан боловч эргэж дайрах хандлагатай байна. Энэ алт гарсан газар нутгийн байдалтай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн биеэр танилцан холбогдох яаралтай арга хэмжээнүүдийг авч гар аргаар алт олборлогч зарим иргэдтэй уулзаж яриа хийн ухуулга сануулгыг өглөө.
Төрийн бодлого алдагдсан учир нинжа нар алт олборлохоор явж байна, ажилгүйдэл ихэссэн учир бид ийм замыг сонгосон гэж тэдгээр ард иргэд үзэж байгаагаа хэлж ярьж байлаа. Үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг тэд ярьж хэлж байсан юм.
50 залуу боловсон хүчин мэргэжил дээшлүүлэхээр боллоо
Говь-Алтай аймгийн боловсон хүчин бэлтгэх хүрээнд бүх сумд, аймгийн төвөөс нийт 25 залуу багшийг Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн мастерт суралцуулж мөн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн Төрийн удирдлагын сургуульд 25 залуу боловсон хүчин сургаж бэлтгэхээр боллоо.