Ж.Энхбаяр тєсвийн зарцуулалтад хяналт тавина
УИХ-ын гишvvн Ж.Энхбаяр энэ сарын 14-25-ны хооронд сонгогдсон тойрог болох Говь-Алтай аймагт ажиллаа. Говь-Алтай аймгийн тєсвийн хєрєнгє оруулалтын vр ашигтай байдал, зарцуулалт, ажлын гvйцэтгэл зэргийг шалгуулахаар Сангийн яамны мэргэжилтнvvдийн хамт газар дээр нь очин аймгийн холбогдох мэргэжилтнvvдтэй уулзжээ. Улмаар ажлын хэсэг гарч щалгаж ажиллахаар болов.
Мєн Ж.Энхбаяр гишvvн тойрогтоо ажиллах хугацаандаа Жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих тєслийн хvрээнд Говь-Алтай аймагт 988.0 сая тєгрєг хувиарлагдсаныг шалгарсан тєслийн нийт 90 гаруй бизнес эрхлэгчдэд хувиарлан єглєє. Энэхvv тєслийн зээл нь бага хvvтэй бєгєєд эргэн тєлєлтєєр нь дахин Жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих зээл олгох боломжтойгоороо давуу талтай юм. Тvvнээс гадна тэрбээр Алтай суманд ажиллах vеэрээ хилийн цэргийн тvvхт ойн баярын хуралд оролцож, баярын мэндчилгээ дэвшvvлж, тус ангийн хvvхдийн цэцэрлэгт иж бvрэн тоглоом бэлэглэв.