УИХ-ын гишүүд Туулын эргийг цэвэрлэлээ
"Өдрийн шуудан" сонин, "В." телевиз хамтран Туулын уснаас уухыг хориглоно аяныг өрнүүлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Уг аяныг хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүд урлаг, соёлын ододыг оролцуулан Туул голын эрэг дэх хогийг цэвэрлэлээ. Хог цэвэрлэх аянд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Бямбацогт, Д.Одбаяр, Г.Баярсайхан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, "Х ТҮЦ" хамтлагийн жүжигчин Л.Баттулга, Хип хопийн холбооны тэргүүн Ш.Батбаяр /Баабар/ нар оролцсон юм. Эх тэнгэрийн ойролцоо Туулын эрэг дагуух хогийг 2 цаг орчим цэвэрлэхэд багагүй хэмжээний хог гарав.
УИХ-ийн гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ "Байгаль хамгаалах үйлсэд санаа тавьж иймэрхүү аян өрнүүлж байгаад би талархаж байна. Намайг бага байхад бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулдаг байлаа. Тэр үеийн арга хэмжээг одоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Миний бодлоор бол сургуулиудад газар хуваарилаад өгчихмөөр юм. Том хэмжээний болзолтой уралдаан зарлавал сургуулийн хүүхдүүд дуртай цэвэрлэнэ. Гадны хүмүүс ирж манай улсын хогийг цэвэрлэж байгаа нь үнэхээр санаа зовмоор зүйл. Өөрсдөө зугаалчихаад л Туулын эрэгт бөөн хог хаяад явдаг. Хүн бүр хог хаядаггүй б
олмоор байна" гэлээ.
Хүний эрхийн хуульч М.Ичинноров " Олон нийтийн анхаарлыг Туул гол руу хандуулж чадсан нь сайн хэрэг. Энэ гол үнэхээр сэтгэл эмзэглэмээр болчихоод байгаа. Хайхрахгүй байсаар байгаад шргээчихвэл яана. Тэгээд уух усаа гаднаас авдаг болбол яах вэ. Тиймээс одооноос санаа тавьж байгаа нь сайн юм. Цуцлыг нь асаагаад өгчихсөн цагт цаашаа бадамлаад явчихна шүү дээ" хэмээв. УИХ-ын гишүүн Д.Одбаяр ч мөн бүх нийтийн цэвэрлэгээг дахин сэргээж хийлгэдэг болгох хэрэгтэй байна. Зөвхөн нэг шоу болгох биш хүн бүр санаа тавьж цэвэрлэдэг болох хэрэгтэй гэлээ.
"Х ТҮЦ" хамтлагийн жүжигчин Л.Баттулга "Би багадаа энэ голын эрэгт ирж салхилдаг байлаа гэрийхэнтэйгээ. Одоо тэр үеийг бодвол ус нь дэндүү багасч бохирдол ихтэй болсон. Бид Дунд голыг харсаар байгаад ширгээчихсэн. Тиймээс оройтоогүй дээр нь Туул голыг аварч үлдэх ёстой. Болж өгвөл хүн бүр голын эргээр хогоо хаяхгүй байгаарай гэж уриалмаар байна" гэсэн юм. "Туулын уснаас уухыг хориглоно"аяны хүрээнд удахгүй хамгийн бохирдолтой хэсэг болох Сонгинын амралтын гүүрний хажууд хэвлэлийн бага хурал хийхээр аяныг өрнүүлэгч байгууллагуудын зүгээс төлөвлөжээ.