Г. Баярсайхан: Байгальд илүү зүйл нэг ч байхгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа. Энэ удаагийн сэдвээр тураг гого гэх хар галууны асуудлыг экологич гишүүнийх нь хувьд хөндөв. Тэрбээр тураг гогоны нүүдлийг хүний буруутай үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна. Хүмүүс гол, мөрөн, нууруудыг ихээр бохирдуулж, ашигт малтмал олборлох зорилгоор химийн хортой бодисоор цэнгэг усыг хордуулж байгаатай үүнийг холбон үзэж байна. Бидэнд олдсон зарим мэдээллээр энэ шувууг агнахаар хотоос "зэвсэглэсэн" хүмүүс гарсан тухай сураг байгаа юм. Тураг гогоны асуудлаар тэрбээр Монголын биологийн тэргүүлэх эрдэмтэн, судлаач н.Дуламсүрэнтэй санал бодлоо хуваалцжээ. Г.Баярсайхан Монголын экологийн зөвлөлийн тэргүүний сонгуульт алба хашдаг гэдгийг дашрамд дурдъя.
-Тураг гого гэх шувуу сүүлийн үед хүмүүсийнанхаарлыг ихээр татах болов. Байгаль экологит сайн, муу нөлөөтэй гэдэг. Байгаль орчны асуудалд түлхүү анхаардаг гишүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах ёстой. Эхлээд түүх сөхье. Тураг гого хоёр төрлийнх. Төв Ази, Евроазид хэдэн зуун мянган жилээр нүүдэллэж амьдарсан, цэнгэг устай нуур, мөрний загасаар хооллодог шувуу. Тураг гогог байгалийн "эмч" гэж хэлж болохоор сул, өвчтэй загасаар хооллодог. Байгаль, Хөвсгөл нуурт хэдэн зуун мянгаараа байсан юм билээ. Байгаль болон Хөвсгөл нуурын тураг гого сүргээрээ нисэхээрээ нар халхалдаг байсан тухай 1850-иад оны үед Оросын эрдэмтний тэмдэглэж үлдээсэн баримт бий.
1972 онд Байгаль нуурт хамгийн сүүлийн тураг гого харагдсан гэдэг. Дайны үед ахуйн зориулалтаар мах, өндөгийг нь ашиглаж, Эрхүүгийн усан цахилгаан станц барьсан зэргээс болж устахад хүрсэнбиз ээ. Загасны аж ахуйд хортой гэж тухай үед үзэж байсан нь устахад бас ихээхэн нөлөөлжээ. ОХУ-ын Буриадын "Улаан ном"-д орсон байдаг. Тураг гого түүний сангасыг нь эко системийн гинжин холбооны нэг хэсэг гэж үздэг. Байгальд илүү юм гэж нэг ч байдаггүй. Манайхан нэгэн үе чоно, тарвагатайгаа дайн зарлаж, үр дүнд нь эдгээр амьтны тоо толгой эрс цөөрсөн. Сүүлийн үед гадаадынхантай нийлж, шонхортой дайн зарлаж эхэллээ.
Шинжлэх ухааны үндэслэлгүй янз бүрийн цуу тарааснаас одоо тураг гогоны талаар буруу ойлголттой болж байгаад харамсаж байна. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, ашигт малтмал эрхлэгчдийн мөнгө бодсон явцуу эрх ашгаас болж Монголын нуур, гол, мөрнүүд маш ихээр бохирлогдож, загас нь үхэж үрэгдэх болсноос эко систем алдагдаж байна. Үүнээс болж тураг гого цэнгэг үлдсэн нууруудад олноороо нүүдэллэж байгаа талаар мэргэжлийн эрдэмтэн судлаачид хэлж байгааг анхаарахгүй байж болохгүй. Туулголын загаснууд өвчилж, олноороо үхээд эрэг дээр гарч ирээд байгаа биз дээ. Ийм нөхцөл байдал тураг гогоны нүүдэлд нөлөөлж байна. Хоол идэшээ хайгаад л нүүдэллэж байгаа нь байгалийн өөрийнх нь жам. Тураг гоготой тэмцэхээс өмнө бохирлуулсан нуур, гол мөрөн, горхио монголчууд бид цэвэршүүлж, экологийн аюулгүй орчныг бий болгох хэрэгтэй. Хүн догшроод байх тусам ан амьтан нь догширдог юм.
-1972 оноос хойш Байгаль нууранд анхны тураг гого хэзээ үзэгдэж эхэлсэн бэ?
-40 шахам жилийн дараа 2006 оноос үзэгдэж эхэлсэн гэх юм билээ. Оросын эрдэмтдийн хувьд энэ нь тэмдэглүүштэй үйл явдал болсон. Оросын ШУА-ийнхан Чита хотын ойролцоох Тора нуураас тураг гогог Байгаль нуурт нутагшуулах гээд тухайн үедээ чадаагүй. Байгалийн өөрийнх нь зохицуулах үйл явцад хүний оролцоо хэрэггүй байдгийг энэ явдал харуулсан.
- Яг энэ асуудлаар таныг эрдэмтэдтэй уулзаж санал бодлоо солилцсон гэсэн?
-Энэ чиглэлийн тэргүүлэх эрдэмтэдтэй уулзаж ярилцсан. Өмнө нь судалгаа шинжилгээний ажлаар явж байхад тураг гого Монголын нууруудад байдаг л байсан. Хүмүүс байгальд хайр найргүй халдаж байгаагийн үр дагавар нь тураг гого шувууны нүүдэл юм гэж байна лээ.
-Монголчууд оросуудын алдааг давтах нь гэж та үзээд байна уу?
-Өнгөрсөн зууны дунд үед яг ийм сэтгэхүйгээр оросууд тураг гоготой дайн зарласан юм билээ. Үр дагаварт нь Байгаль нуурт энэ шувууны төрөл мөхсөн. Монголчууд тэдний алдааг давтах хэрэггүй. Тоо толгой нь өсөх эсэх нь байгалийн шалгарлаас шууд хамааралтай. Байгалийн үйл ажиллагаанд хүн хэт их оролцох нь хортой байдаг. Гол, нуур, мөрнүүдээ хүмүүс минь бохирдуулахаа боль, алт олборлож, химийн хор хөнөөлтэй хог хаягдлаараа байгаль орчин, ан амьтнаа бүү мөхөө л гэмээр байна.
Нэг шувуу руу буруугаа чихэж болохгүй ээ. Цэнгэг устай нууруудаа хамгаалъя гэж байгаа бол Хөвсгөл, Увс, Орхон, Хэрлэн, Сэлэнгэ зэрэг томоохон нуур, мөрнүүдийн ойролцоо ашигт малтмалын олборлолт явуулахыг хориглох хэрэгтэй.
-Тэгвэл одоо яах вэ?