2010.08.06

Я.Батсуурь, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, Чойжилсүрэн нар хамгийн өндөр үнэлгээ авчээ

(Өнөөдөр)- Байгаль орчныг хамгаалах чиглэлээр гарсан хууль, тогтоомж, бусад шийдвэрийг хэлэлцэж батлахад оролцсон байдлаар нь экологид хандах УИХ-ын гишүүдийн үнэлгээ гарчээ. Тэдэнд Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс оноо өгсөн байна.

Эх болсон байгаль орчноо хамгаалах чиглэлийн хууль, тогтоомж батлахад идэвхтэй оролцсон гишүүнээр Ж.Батсуурь, Я.Батсуурь, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, Б.Чойжилсүрэн нар тодорч, хамгийн өндөр буюу 91.67 оноо авчээ.

Харин байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах талаарх хууль тогтоомж батлахад ДАрвин, Э.Мөнх-Очир, Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва нар хамгийн идэвхгүй оролцогчоор тодорч, "00" оноо авсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.