2010.07.27

Г. Баярсайхан: Зарим гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт битгий хийгээч гэж гуйсан

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

Олон хууль баталсан ч чанар нь чухал

-Энэ удаагийн чуулганаар томоохон хууль, төсөл хөтөлбөр баталсан гэж ярьж байгаа. Үүнтэй санал нэгдэх үү?
-Үүнд жижүүрийн хариулт л өгч, дутагдалтай талаар өөрийн байр сууриа ч хэлмээр байна. Хаврын чуулганаар олон хууль баталсан. Үүгээрээ бол онц, түүнээс ч илүү үнэлгээ авахаар байгаа. Учир нь, улс орны ирээдүй, хөгжлийн гарцаа тодорхойлох хэмжээний томоохон төсөл хөтөлбөр, уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлох асуудлыг шийдлээ. Мөн дэд бүтцийн салбарт ямар бодлого барих, түүнийг даган хөгжих боломж бүрдүүлэхээр төмөр   замын   төслөө   ч баталсан. Нийслэлийн агаарын бохирдол өдөр ирэх тутам нэмэгдэж байгааг харгалзан Засгийн газраас "Утаагүй Улаанбаатар" төсөл боловсруулсныг дэмжлээ. Гэхдээ зарим нэг асуудлыг орхисон нь тиймхэн л байна.
 
-Тодруулбал?
-Жендерийн тухай хууль, Сонгуулийн тухай гээд хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүн дээр байр сууриа нэгтгэн хэлэлцэн батлах боломж байсан гэж үздэг. Гэхдээ зарим нэг асуудлаас болж хойш тавилаа.
 
-Олон хууль баталсан гэж та хэлсэн. Чуулган завсарлах үед хууль машиндах тал бий. Ингэснээр дутуу дулимаг зүйл цөөнгүй гардаг?
-Тийм. Бидний гол ажил бол хууль боловсруулан баталж нийгэмд мөрдүүлэх. Гэтэл чанаргүй хууль гаргавал эргээд бусад хуультайгаа харшиж, хэрэгжих боломжгүй болох нь бий. Тооны цаадах чанарын асуудал дээр ярих зүйл их байна. Ганцхан жишээ татъя. Тавантолгой төслийг хэлэлцэн батлах үед дэмжсэн ч хувь гишүүний хувьд байр суурь маань өөр. Орд газраа төр мэдэлдээ авах нь зөв шийдэл. Гэхдээ Эрдэнэт үйлдвэртэй адил улс төрчдийн саалийн үнээ болчих вий гэж болгоомжилж байна. МАХН-ынхан тус үйлдвэрээс зулгааж хөлжиж байгааг хэвлэл мэдээллээр бичдэг. Төрийн эзэмших хувь давамгай байна гэж заасан нь монголчуудынх биш зөвхөн эрх мэдэлтнүүдийн өмч байх бололтой. Эрдэнэт ч ийм зарчим дээр ажиллаж байгаа болохоор хэнд ч хувь хүртээ-дэггүй. Иргэдийн эзэмших хувь өндөр байж л нийгмийн амьжиргаа дээшилж, дотоодын компаниудыг түлхүү оруулснаар цар хүрээ нь өргөжин тэлнэ. Ийм боломж одоогоор харагдахгүй байна. Аль ч улс дотоодын компаниа дэмжих бодлого барьдаг. Харин манайд бага зэрэг дутагдаад байх шиг.
 
-Олон том төсөл баталсан гэвч хөрөнгө мөнгөний асуудал тодорхой бус байна?
-Төмөр зам, агаарын бохирдол бууруулах, хотжилт гэх мэт том төсөл парламентаар орж батлагдсан нь том алхам. Дээрх асуудлуудыг шийдье гэх санаа нь зөв. Ганцхан хэрхэн хэрэгжүүлэх, хөрөнгө хаанаас яаж босгох нь ойлгомжгүй. Тэрбум, их наядаар нь яриад байгаа шүү дээ. Бүх зүйлийг төрийн нуруун дээр үүрүүлэх нь буруу. Аливаа зүйлийн тэнцвэрт байдал чухал. Арван тэмээтэй байж, нэг дээр нь бүх ачаагаа тээж болохгүй биз дээ. Бид хүмүүнлэг ардчилсан, чөлөөт зах зээлийн систем рүү шилжээд 20 жил боллоо. Яагаад дотоодын компаниуддаа өрсөлдөх боломж олгохгүй байгаа вэ гэдэг асуулт гарсаар. Бүх зүйлийг төр нь булаан авч хийгээд л.Чи хийчих би мөнгийг нь өгье гээд байгаа нь хачирхалтай. Төрийн оролцоо бизнестэй хутгалдах нь оновчтой биш. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, хараа хяналтаа л тавих ёстой.
 
-Гэхдээ төр ийм шийдвэр гаргаснаарбүтээн байгуулалтын ажил нэмэгдэж байгаа юм биш үү?
-Үгүй. Энэ бол савангийн хөөс. Одоохондоо хөөсрөлт их байгаа юм. Харин хөөс бол хэзээ ч нэг хэвэндээ байхгүй. Үүнийг сайн л бодох хэрэгтэй. Өрсөлдөөн дээр тулгуурлан хөгжих үр дүнтэй юу, хөөсрүүлж хүчийг нь сулруулах уу гэдгийг хаа хаанаа л бодох цаг болж. Өөрөөр хэлбэл, төр өөрийн оролцоогоо ямар үед, хаана гаргахаа тодорхой болгох шаардлагатай юм. Байнга бизнестэй зууралдаад байх тийм ч оновчтой сонголт биш болов уу.
 
Нөхөн сэргээлт хийгээгүйд нь төр хатуу нударгаа үзүүлэх хэрэгтэй
 
-Та байгаль орчны асуудлаар багагүй ярьдаг. Чуулганы явцад ч энэ талаар хууль батлуулсан санагдана?
 

-Байгаль орчныг хамгаалах хуулийн төсөл дээр нэр бүхий гишүүдтэй хамтарч ажиллаад батлууллаа. Энэ хууль батлагдсанаар орон, нутгийн эрх баригчдын булхайтай үйлдэл үгүй болох юм. Тухайн газар нутагт ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийхгүй, химийн хорт бодисоор газар нутгийг бохирдуулах зүйл их гардаг. Иргэд энэ талаар гомдол гаргадаг ч Засаг дарга нар төдийлөн анхаардаггүй.

 

Учир нь компанийн зүгээс удирдлагуудад нь хэдэн төгрөг өгч элдэв асуудлаас мултардаг. Мөн аймаг, сумынх нь төсөвт нь таван цаас оруулдаг болохоор зарга үүсгэхээс зайлсхийдэг юм билээ. Харин одоо хууль хэрэгжиж эхэлснээр иргэд өөрсдөө хянаж, элдэв асуудал дээр гомдол гаргаж шүүхэд хандах боломжтой болж байгаа юм.

-Ой усны сав газар ашигт малтмал   эрэн   хайх, олборлохыг хориглосон хууль гарсан ч хэрэгжих боломж хомс гэж Байгаль орчны байнгын хорооны даргахэлж байсан. Мөн гишүүдийн дунд ч ийм яриа бий?
 

-Би үүний эсрэг байр суурьтай   байна.   Яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Хууль гарсан л бол заавал хэрэгжүүлэх ёстой. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх сонирхолгүй хүмүүс ийм яриа гаргаж саад хийж байгаа юм. Уг нь, эх орныхоо байгалийн сайхан, гол мөрнөө бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд энэ хуулийг гаргасан гэж боддог. Гол ус, мод бутгүй бол хэдэн сая хүн амтай байгаад ч оршин тогтнож чадахгүй. Хөгжин дэвжинэ гэж мянга хашгираад ч нэмэргүй. Тиймээс байгаль орчинтойгоо зөв харилцах нь хамгийн чухал.

 
-Нөхөн сэргээлт хийдэггүй аж ахуйн нэгж олон. Учир нь хариуцлага тооцохсистем нь сул?
 

-Хууль эрх зүйн орчин сул гэдэг чинь хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэр сул гэсэн үг. Аливаа зүйлд хариуцлага алдсан, байгаль орчныг бохирдуулчихаад нөхөн сэргээлт хийгээгүй бол төрийн хатуу нударгыг үзүүлэх ёстой. Төрөөс ямар хариуцлага тооцох, шалгуураа тогтоох нь чухал. Ингэвэл хэн ч Монголын нутагт дураараа дургиж чадахгүй. Нууж хаасан хөрөнгөтэй болохоор л татгалзжээ

-УИХ-ын     гишүүдийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэм саяхан батлагдаж, дэдхороо ажилдаа орсон. Манай парламентад ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн цөөнгүй байх шиг?
-Үүнтэй санал нэг байна. Үгүйсгэх арга байхгүй. Хууль тогтоох дээд байгууллага
 

маань лоббины индэр болчихсон гэдгийг олон хүн харж байгаа. Ер нь парламентын гишүүн хүн нийгэмд нээлттэй, бүх зүйл ил тод, цэвэр тунгалаг байх ёстой. Энэ зүйл байхгүйгээс хэн нь хэн бэ гэдэг илрэхгүй явсаар ирлээ. Хэвлэл мэдээллээр ярьж буй зүйл нь нэг л их уран цэцэн, шударга. Амьдрал дээр ямар гэдэг нь нууц байсаар. Яс юман дээр хөрөнгө орлого нь үнэн эсэх нь ч тодорхойгүй.

-ёс зүйн дэд хорооны анхны ажил гишүүдийнхөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ хийх гэж та хэлж байсан?
 

-Энэ ажлаа хийх талаар анхныхаа хурал дээр танилцуулж, санал хураахад олонх дэмжээгүй. Гишүүд маань нийгэмд нээлттэй байя гэсэн хүсэл эрмэлзлэл байхгүй юм болов уу. Түшээд дүрэмд юу гэж заасныг ч сайн ойлгохгүй л байгаа бололтой. Уг нь, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн эсэхэд хяналт тавина гэсэн заалт бий. Гэвч үүнийг хэрэгжүүлэхээс зайлсхийлээ.

 
-Ямар нэг зүйлээс айгаад байна уу. Эсвэл хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн болохоор тэр байх?
-Тийм ч байж болох юм. Ер нь, энэ ажлыгхийлгэхгуй гэсэн гишуүн олон. Бас нэг инээдтэй зүйл нь зарим гишүүн над дээр ирээд энэ ажлаа битгий хийгээч гэж гуйсан. Миний хувьд зөвхөн дүрмийнхээ дагуу л асуудалд хандана гэдгээ илэрхийлсэн.
 
-Тухайн хүмүүсийн нэрийг хэлж болохгүй юу?
-Одоохондоо энэ талаар яриад хэрэггүй байх.
 
-Дээрх ажлыг явуулахэсэх нь одоохондоо бүрхэг байгаа юм байна. Гэхдээ цааш ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Хийх ажил ч их л байна. Юун түрүүн гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
 
-Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа тухайн гишүүдийг утсаар заналхийлж дарамталсан. Мөн намын нөхөд нь ч багагүй зэмлэсэн тухай яриа гарсан. Иймэрхүү зүйлээс эмээхгүй байна уу?
 
-Айгаад байх зүйл алга. Зорьсон ажлаа заавал хийнэ. Миний хувьд гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа. Энэ нь Монгол төр шударга, цэвэр тунгалаг, шударга байх эхний ажил. Хэн нэгэн дарамтална, намынхан зэмлэнэ гэж айх юм алга даа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.