Хамтарсан Засгийн газар элсэн цөлд хуралдлаа
2010.08.28

Хамтарсан Засгийн газар элсэн цөлд хуралдлаа

Монгол Улсын Засгийн газар Наймдугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд хуралдлаа. Засаг хуралдсан Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашуун хоолой хэмээх энэ газарт элсний нүүдэл маш эрчимтэйгээр явагдаж байгаа юм байна.Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч байгаа огцом хувирал, байгалийн элдэв өөрчлөлтүүд нь ихэвчлэн хүний болчимгүй үйлдэлтэй холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Иймд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж байгаа говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ арга хэмжээний гол зорилго гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд тэмдэглэлээ. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.